Б.Наранхүү С.Жавхлангаар дуулуулж,100 сая төгрөг өгчээ

gCEssmnOJRPcTccXbcUntitled-1УИХ-ын гишүүн Б.Наранхүү сонгогдсон тойрог Дундговийнхондоо хийсэн ажлын тайлангаа тавьсан байна. Тэрбээр “УИХ-ын гишүүний ажлыг хийж байх хугацаандаа мал сүргээ хамгийн их өсгөсөн байна. Хурдан сайхан буянаа улс бүсийн наадамд хамгийн олон айрагдаж, түрүүлгэсэн байна. Хоёр сайхан цолтой бөхчүүд маань гарсан байна. Нийт 13 гавьяат, 2 ардын жүжигчин, нэг хөдөлмөрийн баатар цолтон төрлөө.

Т.Ариунаагийн тоглолт гээд хэлэхэд 100 гаран сая төгрөг хувиасаа хийгдэж байсан. Хурд хамтлаг гэхэд 50 гаран сая төгрөний санхүүжилт хувиасаа хийгдэж байсан. С.Жавхлангийн тоглолт гэхэд бас нэг 100 сая гаруй төгрөгийн санхүүжилт хувиасаа хийсэн.Сайнцагаан сумын 90 жилийн ойгоор тус сумынхандаа 90 Ямаха мотоцикль сугалуулна гэж байсан энэ бас бодоод үзэхээр 200-аад сая төгрөг болчихдог юм байна лээ. Хүүхдийн баяраар “Ишиг хөөрхөн” жүжиг, “Бадам туулай” жүжгийг Дундговийн 5000 хүүхдүүдэд үнэ төлбөргүй үзүүлсэн. Төлбөрийг нь бол би хуиасаа хийгээд үзүүлж байсан. Хүүхдийн баярыг тохиолдуулаад 0-6 насны 2840 хүүхдэд бэлэг гардуулж паркад үнгүй тоглох эрхийн бичиг бас өгч байсан юм байна.

“Жаргалантайн дэлгэр”, “Бидний жавхаа” хамтлагийн хамтарсан тоглолтыг зохион байгуулж 700 ахмадуудад үзүүлж байсан. Улаанбаатар хотод Дунговийн цагаан сарыг 5000 хүнтэй зохион байгуулж, ахмад бөх, харваачдад сая сая төгрөг өгсөн. Улсын баяр наадамд шүдлэн түрүүлгэсэн залууд би албан ёсоор хоёр өрөө байр, Ланд-200 машин бэлэглэсэн. Улсын начин Э.Даш, А.Алтанхуяг нартаа бас Улаанбаатарт 2, 2 өрөө байр, Ланд-200 амлсанаа өгсөн.

Дундговийн оюутан залуусын шинэ жилийг 3500 гаруй оюутны дунд зохион байгуулж 100 ширхэг “Галакси” утсыг сугалуулсан. Ер нь бол Улаанбаатарт байхдаа Дундговиос явж байгаа 10-аас дээш хүнтэй хүмүүстэй байнга уулзаж хоол идэн санал бодлоо солилцон маш их ажилласан. Товчхондоо ийм байна” гэжээ.

http://seruuleg.mn/9660


URL:

Нэр: ккк Огноо: 25 February 2019

Энэ одоо юу вэ. Ойлгосонгүй ээ.
Тэрбээр “УИХ-ын гишүүний ажлыг хийж байх хугацаандаа мал сүргээ хамгийн их өсгөсөн байна. Хурдан сайхан буянаа улс бүсийн наадамд хамгийн олон айрагдаж, түрүүлгэсэн байна. Хоёр сайхан цолтой бөхчүүд маань гарсан байна. Нийт 13 гавьяат, 2 ардын жүжигчин, нэг хөдөлмөрийн баатар цолтон төрлөө.

Нэр: ыыыы Огноо: 25 February 2019

үхэр гэдэг мал энэнээс илүү ухаантай байх шүү

Сэтгэгдэл бичих