Багро салатнаас өт гарчээ

db8a956c81a89ed1ebe92f47c6a47baaДотоодын томоохон компанийн нэг “Баясах Фүүдс” ХХК нь 2008 оноос импортыг орлох эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгоор байгуулагдаж, эх орны үржил шимтэй хөрсөнд ургасан хүнсний ногоо жимс жимсгэнийг 2009 оноос өөрийн Багро хүнсний үйлдвэртээ боловсруулан үйлдвэрлэж хэрэглэгчдийн гар дээр хүргэсээр ирсэн.

10 гаруй жил дотоодын хүнсний үйлдвэрлэлд хүчин зүтгэж буй тус компанийн бүтээгдэхүүнээс өт гарсан талаар нэгэн хэрэглэгч цахим орчинд мэдээлсэн байна. Тус компанийн үйлдвэрлэдэг Хар мөөгтэй салат авч идсэн нэгэн эмэгтэйн салатанд өт байжээ. Тэрбээр энэ зүйл болсон талаар нярай эхчүүдийн группэд сэрэмжлүүлэг болгон зургийг нийтэлсэн байв.

Ямартаа ч чанарын өндөр шаардлага, стандартын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэх Багро-гийн бүтээгдэхүүнээс өт гарсан нь эрүүл ахуйн шаардлагад тохирохгүй л үйлдэл болов уу. Энэ мэтээр алдаа дутагдал гаргаад байвал хэрэглэгч олноо хордуулах хэрэг бус уу БАГРО-гийнхаан …

http://dorgio.mn/p/101437


URL:

Сэтгэгдэл бичих