Австралийн түүхэн дэх хамгийн том аллага үйлдсэн залууг яллав
Австралийн Мельбурн хотноо хулгайн тээврийн хэрэгслээр иргэдийг дайрч, хохироосон залууд шүүхээс 46 жилийн ял оноосон талаар “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.
29 настай Жамес Гаргасуласом гэгч 2017 оны нэгдүгээр сард суудлын тэрэг хулгайлж, 30 гаруй хүнийг санаатайгаар дайрсан аж.
Уг үйл явдлын улмаас зургаан хүн амиа алдаж, 27 хүн гэмтжээ.
Шүүгчид түүний хэргийг “Австралийн түүхэнд гарсан хамгийн аймшигтай аллага” хэмээн тодорхойлж, дээрх ялыг оноосон байна. Жамес Гаргасуласомыг хохирогчдод нөхөн олговор олгох, албан ёсоор уучлалт гуйхыг шаардсан байна. Тэрбээр гурван сартай Закари Брайант, 10 настай Талиа Хакин, 10 настай Жесс Мудие, 25 настай Ёосуке Канно, 33 настай Мэтье Си, 33 настай Бавита Пател нарын аминд хүрчээ.
“Тэр ямар ч шалтгаангүйгээр иргэдийг дайрч хөнөөсөн” гэж “Justice News” агентлагийн сэтгүүлч Марк Вейнберг бичжээ.
Прокурорууд “Энэ бол эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн хамгийн тод жишээ” гэж мэдэгдлээ.
Б.Дэлгэрцэцэг
Shuud.mn
URL: