Венесуэл-Бразилын хилийг хаажээ

5c6f6048cb5abВенесуэл рүү хүмүүнлэгийн тусламжийг нэвтрүүлэх эсэх тухай маргаан үргэлжилж буй энэ үед тус улсын Ерөнхийлөгч Николас Мадуро Бразилтай залгаа хилээ хааж буйгаа пүрэв гарагийн орой олон нийтэд мэдэгдэв.

Н.Мадуро тусламж нэвтрүүлэх сөрөг хүчнийхний ажиллагааг зогсоохын тулд Венесуэл-Колумбийн хилийг мөн хаахаар төлөвлөж байгаа ажээ. Тэрбээр хямрал нүүрлэсэн гэх мэдээллийг үгүйсгэж, тусламж үзүүлэх төлөвлөгөөнүүдийг АНУ-ын зохион байгуулсан шоу хэмээн нэрлэж байгаа юм.

Сөрөг хүчний удирдагч Хуан Гуайдо нь Колумбийн хилээс нийслэл Каракас хотод хүмүүнлэгийн тусламж хүргэх баг бүрэлдэхүүнийг ахалж байгаа юм. Тэрбээр өнгөрсөн сард өөрийгөө тус улсын түр Ерөнхийлөгч хэмээн зарлаж, АНУ тэргүүтэй олон арван улс түүнийг хүлээн зөвшөөрсөн билээ.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих