Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл дүрмийн бус гэснээр дэмжигдсэнгүй
Ардчилсан намын Үндэсний зөвлөлдөх хорооны хурал халуухан маргаан мэтгэлцээн дунд явагдаж өндөрлөсөн. Хуралдаанд оролцсон Дундговь аймгийн Ардчилсан намын үндэсний зөвлөлийн гишүүн н.Равдандорж АН-ын дарга Н.Алтанхуягийг огцруулах тогтоолын төсөл санаачлан өргөн барьсан ч дүрмийн бус гэсэн шалтгаанаар дэмжигдсэнгүй.
Мөн тэрбээр хэлсэн үгэндээ “Ардчилсан нам гэдэг зүйл байхгүй болж байна, Хурал нь хүртэл гишүүдээ мөнгөөр зодож, архиар угжиж хуйвалдаан хийдэг. Үүнийгээ эдийн засгийн хувьсгал гэж нэрлэж байна” гэхчлэн хатуухан үгс чулуудлаа.
URL: