ХОНИНД ЯВСАН 13 НАСТАЙ ОХИН СУРАГГҮЙ АЛГА БОЛООД ЗУРГААН САР БОЛЖ БАЙНА

15506340565c6ccc485a066Өнгөрсөн оны наймдугаар сарын 7-ны өдөр Хөвсгөл аймгийн Ренчинлүмбэ сумын Далайн зах багийн Товог уул гэх газраас 13 настай охин малдаа гарч яваад одоог хүртэл сураггүй хэвээр байна.

Хэвлэлээр гарсанчлан охин алга болохынхоо өмнөх хоёр өдөр малдаа яваад ирэхдээ чихэр печень авч ирсэн аж. Хоёр өдрийн турш хонинд яваад ирэхдээ “Олсон юм” хэмээн гар утас, амттан авчирсан талаар эх сурвалж мэдээлсэн байна. Охиныг алга болсон өдрөөс хойш нийтдээ зургаан сарын хугацаанд ямар ч сураггүй байсаар өдийг хүрчээ.

Охиныг алга болсон тухай мэдээллийг гэр бүлийнхэн нь цагдаад мэдэгдсэнээр нутгийн иргэдийн хамтаар цагдаагийн байгууллага нийт гурван удаа эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ. Гэсэн ч ямар ч ул мөр илрээгүй байна.

Охины ээж охиноо хүрээд ирэх байх хэмээн дурандан суудаг талаар нутгийн иргэд нь халаглан ярьж байгаа аж. Харин Хөвсгөл аймгийн цагдаагийн газрын алба хаагчид эрэн хайх ажиллагааг явуулсаар байгаа аж.


URL:

Сэтгэгдэл бичих