Америкийн нисэх хүчний салбарт 3000 нисгэгч дутуу байгаа гэв

52543460_1255119767968901_7979779292978479104_nАНУ-ын Нисэх хүчин хариуцсан орлогч сайд М.Донованы мэдэгдэж буйгаар бол америкийн зөвхөн Нисэх хүчний салбарт 22000 нисгэгч шаардлагатай хэдий ч одоогийн байдлаар 3000 нисгэгч дутуу байгаа ажээ. Энд сансар, арми, тэнгис, тэнгисийн явган цэргийн салбарын нисгэгч нарын оруулж тооцоогүйгээс гадна газраас нисгэгчгүй нисэх аппарат удирдаж буй операторууд багтаагүй болно.

Тийм учраас нисэхийн сургуульд элсүүлж буй бүрэлдэхүүний тоог 34 хувиар нэмж, жилд 430 нисгэгч төгсөж байна. Мөн америкийн нисэх хүчинд 312 нэгж эскадриль /~12 онгоц/ байлдааны жижүүрлэлтийн үүрэг гүйцэтгэж байгаа ба 2030 онд 380 нэгж эскадриль болгож нэмэгдүүлэхээр төлөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих