Пара буудлагын баг тамирчид Дэлхийн цомын АШТ-ээс мөнгөн медаль хүртлээ

5c6e07993ad04Арабын нэгдсэн Эмират улсын Аль Айн хотод “Дэлхийн цом”-ын аварга шалгаруулах пара буудлагын тэмцээний зургаа дахь өдрийн /2019.02.20/ эрэгтэйчүүдийн 10 метрийн хийн гар бууны дасгалд З.Ганбаатар хувийн төрлөөс гадна Г.Баярцэцэг, Г.Ганзоригийн хамт холимог багийн төрлөөр мөнгөн медаль хүртсэн байна.

Дэлхийн шилдэг пара буудлагын тамирчид энэ оны анхны тэмцээнээ энэ сарын 14-нд эхлүүлсэн бөгөөд “Дэлхийн цом”-д манай улсын баг тамирчид ийнхүү амжилттай оролцож байна. Монголын пара буудлагын тамирчид анх удаа багаараа “Дэлхийн цом”-ын медальтан боллоо.

Манай тамирчдын оролцох дасгал дуусаагүй бөгөөд тэмцээн энэ сарын 24-нд өндөрлөнө. Пара буудлагын тамирчин З.Ганбаатар “Рио 2016” паралимпийн наадамд гурван дасгалд өрсөлдсөн манай туршлагатай тамирчдын нэг юм.


URL:

Сэтгэгдэл бичих