В.Путин: ОХУ ашгийн төлөө аль нэг улсыг хохироохгүй
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин тус улсын ерөнхийлөгчийн хувиар ард иргэддээ хандан ээлжит илгээлтээ амжилттай хийсэн талаар ”TASS” агентлаг мэдээллээ.
Кремлийн ордны Зочны танхимд болж буй уг арга хэмжээнд ОХУ-ын Ерөнхий сайд, Төрийн Дум болон Холбооны Зөвлөлийн гишүүдээс гадна Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн дарга, Прокурорын Ерөнхий газрын дарга болон сэтгүүлчид гэх 100 гаруй зочид, төлөөлөгчид оролцож байна. Мөн дотоод, гадаадын 760 гаруй сэтгүүлч Ерөнхийлөгчийн илгээлтийг шууд дамжуулжээ.
В.Путин 2018 оны Ерөнхийлөгчийн сонгуульд ҮНЭМЛЭХҮЙ ялалт байгуулснаасаа хойш анх удаага илтгэл тавьж буй юм.
Кремлийн хэвлэлийн алба өчигдрийг хүртэл Ерөнхийлөгчийн ээлжилт мэдэгдлийн үеэр ямар асуудлыг хөндөн ярилцах зэрэг мэдээллийг задруулахаас эрс татгалзаж байв.
Ерөнхийлөгч илтгэлийнхээ эхэнд ОХУ-ын хөгжлийн чиг хандлага, авлига, эдийн засгийн хөгжил, залуусын боловсролын асуудал болон ОХУ олон улс дахь байр сууриа хэрхэн хамгаалж буй үндсэн асуудлаар ярьсан байна.
В.Путин “ОХУ ашгийн төлөө аль нэг улсыг хохироохгүй. Бүх улстай эрх тэгш харьцах учиртай. Шаардлагатай, тусламжтай хэрэгтэй улсад туслахад үргэлж бэлэн. Мөн олон жил үргэлжиж буй дайсагнасан харилцаа, газар нутгийн маргааныг дипломат аргаар шийдвэрлэх болно” хэмээн хэлжээ.
Ерөнхийлөгчийн илгээлт 1. 27 цаг үргэлжилсэн аж.
Тэрбээр өнгөрөгч онд Оросын эсрэг хориг арга хэмжээ, Батлан хамгаалахын төлөв байдал зэрэг гадаад бодлогын асуудлаар голлон ярилцсан билээ.
URL: