Н.Мадурог Италийн Шадар сайд гэмт хэрэгтэн гэжээ
Италийн Шадар сайд бөгөөд Дотоод хэргийн сайд Маттео Салвини Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог гэмт хэрэгтэн хэмээн нэрлэж, түүнийг даруй явна гэж найдаж байгаагаа илэрхийлсэн байна.
“Венесуэлээс Итали руу дүрвэсэн олон хүнтэй танилцах боломжтой байсан Итали хүний хувьд энэ хэрэгтэн аль болох хурдан явна гэж найдаж байна” хэмээн тэрбээр ярьсан байна.
Өмнө нь Д.Трамп Мадурогийн дэмжлэгийг авахаас татгалзахыг Венесуэлийн түшмэдүүд болон цэргүүдэд уриалсан юм. Түүнчлэн парламентын дарга Хуан Гуйдогийн саналыг хүлээн авахгүй бол бүхнийг алдах болно гэж тэрбээр хэлсэн юм.
Хүмүүнлэгийн тусламж хүргэхэд саад учруулах Н. Мадурогийн тушаалыг Венесуэлийн цэргүүд дагаж мөрдөх ёсгүй бөгөөд сөрөг хүчний удирдагч Хуан Гуйдо болон түүний гэр бүлийнхний эсрэг хүч хэрэглэхийг сүрдүүлэх эрх тэдэнд байхгүй хэмээн Д.Трамп онцлон тэмдэглэсэн байна.
URL: