Д.Намдаг: Галт тэрэг /өгүүлэл/
Сэрчингийнх, сумын төвөөс хараа барааны газар онцгойдуу буужээ. Мал малын захтай байтлаа ойрын хэдэн жил энд өвөлждөг болсон нь арван гурван настай хvv Баярынхаа сурч судлахыг эрхэмлэсэн хэрэг байлаа. Тэгээд ганц гэр байдаг нь гэрийн эзэн хvний, хvнээс гажууд зангийнх биш, эндхийн бэлчээр ургац нь цөөнөөр байгаа малд өвөл хаврын турш хvрэлцэхvйц бөгөөд Сэрчингийнх мөн малынхаа өвлийн бэлтгэлийг сайн базаасан тул ийнхvv нутаглахад бvрэн бололцоотой байжээ. Сэрчингийнх энэ газар хэдий ганц гэрээр өвөлжиж байгаа боловч vнэндээ тэднийх бага сумын ардтай ойр байх тул орон нутгийн хэмжээгээр өвөл хаврын турш явагдах бvх ажлын нэг ч зvйлээс хоцордоггvй тогтмол оролцож чаддаг байлаа. Сэрчин бол угаас санаачилгатай ажил бvхэнд оролцдог, шударга шулуун сэтгэлтэй өвгөн юм. Манай эх орныг цаашид цэцэглvvлэх анхдугаар таван жилийн төлөвлөгөө зохиогдон гарч ирэхэд Сэрчин өвгөн, багийнхаа ардын өмнө өөрийнхөө малыг энэ таван жилийн дотор 150%-иар өсгөнө гэж батлан, бусад малчдыгаа уриалсан билээ. Одоо таван жилийн төлөвлөгөөний хоёр дахь жил шувтаргадаа ойртож байхад тvvний мал нь даруй 70 шахам хувиар өссөнийг vзэхэд таван жилд бvх малаа 150 биш 200 хувиар өсгөж болох бололцоотой байна гэж Сэрчин өвгөн бvрэн итгэлтэй ажиллаж байна. Тэгээд ойрын жилvvдэд төвлөрч суурьшсан сумынхаа төвд ойрхон тохилог сайхан өвөлжөө хаваржаатай болон өвөлжиж байгаа нь өвгөнд ирээдvйгээ харсан бас нэг сайхан тал бий юм. Сэрчин өвгөн таван жилийн төлөвлөгөөт ажил эхэлсэн эхний жил хонь vхэр хоёртоо яв цав тохирсон сvрхий саравчийг энэ өвөлжөөн дээрээ барьсан нь одоо мал аж ахуйгаа тохируулан босгосон бусад бvтээлvvдий нь хамт нэлээд нэгэн бага шиг шинэ ааж ахуй энд төвлөрөн боссон юм шиг харагддаг болжээ. Багийн зарим малчид Сэрчингийн малын суурьшил хашаа зэрэг бусад бэлтгэн босгосон зvйлийг хараад цөөн малд арай дэндvv том юм болгочихсон юм биш vv? гэхэд vгvй харин би багадуулж орхисон байна. Яагаад вэ? гэвэл нэгдvгээр таван жилийн төлөвлөгөөний өсөлтийг баримтлан барьсан хашаа саравч маань хоёрдугаар таван жилийн ажил эхлэхэд өөрчлөгдөх нь зайлшгvй. Ингэхэд би тvvний нь мэдсээр байж нэгмөсөн бараагvй маань миний дутагдал байна. Гэвч би тэр цагт энэ босгосон зvйлээ өөрчлөхийг мэдэж байна гэж 1000 малын багтаамж бvхий суурьшил сайтан өвөлжөөгөө зааж хэлдэг байжээ. Сэрчингийн мал vнэхээр, улсынхаа өмнө амласан төлөвлөгөөнөөс давуутай өсөж байгаа тул энэ vгийг хэн ч буруу гэх буюу илvv дэмий зvйл гэж хэлдэггvй байлаа. Зvтгэлт өвгөн Сэрчин багийнхаа ардуудтай хамтран ажиллаж ноднин малдаа элбэг хvрэлцэх хадланг хураасан нь сайхан өвөл болсноос бvхэл бvтэн нуруу өвс илvv гарсан байжээ. Гэвч өвөл бvхэн адилгvй тул энэ намар ноднин жилийн бэлтгэсэн өвснөөс нэг нуруу өвсийг илvv бэлтгэжээ. Сэрчингийн цас их унаж, хvйтний эрч чангарч ирэхэд малаа бэлчээрт төдий гаргахгvй, гаргавч хол бэлчээрт бvр гаргадаггvй, тогтмол тэжээдэг заншилтай бөгөөд ялангуяа саалийн vнээгээ гурилын хэвэг бас бус шим бvхий зvйлээр цаг vргэлж тэжээх тул өвөл ч гэсэн сvv саалийн ажил нь зун мэт өнгөтэй байдаг билээ. Сэрчин өвгөн гэртээ эхнэр Балжин, жаал хvvтэйгээ гурвуул боловч мал аж ахуйгаа гэр хоорондын болон сум багийн бусад ажилд арван хуруу тэгш хvрэлцэн ажиллаад байгаа нь хvн гайхаж хачирхах зvйлгvй бөгөөд тэдний энэ их ажил нь юм бvхнээ ганцхvv эрэмбэ дараатай эхлэл, төгсгөлтэй бөгөөд сэдэвлэсэн зvйлээ дуустал нь тууштай ажилладагт хамаг бvтэмж нь оршдог ажээ. Ажлаа хайш яйш хийдэг зарим нэг хvмvvст,
-Чи чинь хэдий завандаа ингэж юм юмаа амжуулан бvтээгээд байдаг юм? гэж асуухад: -Амарч байгаа нь энэ гэж их унтахгvй, ажиллахын өмнө дэмий их чалчихгvй бол ажил бvхэн амжилттай бvтэх ёстой юм даа гэж Сэрчин өвгөн хариулдаг байв. Нэгэн өглөө Балжин авгай vнээгээ сааж суулаа. Энэ нь нар мандаад төдий удаагvй vе байжээ. Сэрчин өвгөн ч гэсэн аль хэдий нь ургах нартай уралдсан мэт босоод адуундаа явчихсан цаг байлаа. Хvv Баяр нь бас номынхоо савыг мөрөвчлөөд сургуульдаа явчихсан цаг байжээ. Сэрчин хэдийдээ ажлаа гvйцэтгээд яах гэж суман дээр очсоныг нь хэн мэдэх вэ? Тэндээс яаралтай давхин ирж мориноосоо буун харайх зуураа -Чи чинь одоо хvртэл vнээгээ сааж гvйцээгvй гэж vv? Цаана чинь чухал явдал болоод байна. Тvргэлж vзээрэй гээд гэртээ гvйн оров. Балжин юу болсныг ойлгосонгvй юу ч гэсэн vнээгээ яаралтайхан шиг сааж дуусаад гэртээ орж ирэхэд Сэрчин авдраа уудлан баяр ёслол болоход хэрэглэдэг бяцхан улаан далбаа гаргаж бас метр гаруй улаан даавууг мөрөн дээрээ тавин бийр, шvдний хуурай оо хоёрыг сураглан өнгөт авдрыг уудалж байв. Энэ нь Балжинд Октябрийн баярыг санагдууллаа. Гэвч тэр баярын өдөр гурав хоногийн цаана байх тул хэтэрхий яарч байгаагийн нь хувьд зэмлэх сэтгэл төрж: -Яагаад яагаа ч vгvй байхад юундаа ингэж яарна вэ? гэв. Сэрчин эхнэрийнхээ энэ vгийг сонсоод цаашлуулах гэсэн юм шиг инээмсэглэн: -Яагаа ч vгvй битгий хэл өнөөдөр Улаанбаатарт орох гэж байна гээд авдраасаа бийр ба шvдний хуурай оо гаргаж ирээд, чи одоо цаад хашаа хороогоо цэвэрлэж vз гэв. Цагаан эрэгУлаанбаатар хоёрыг холбосон галт тэрэгний зам засагдан манай урдахнуур өнгөрсөн нь саяхан байсан тийм ээ? Гэтэл Балжин: -За гэв. -Тэгээд ёстой замаа тавьсан нь арваад хоногийн өмнө байсан тийм ээ? гэж Сэрчин дахин хэлэхэд Балжин бас л… -За тийм гэв. Сэрчин эхнэрийнхээ зөвхөн за за гэхийг харж, царай нь хувьсхийснээ эргэж төв болоод, -Энэ замыг засахад хэчнээн хvнд хөдөлмөр орж байсныг нvдээр vзээгvй хvнд хэлэхэд бараг vнэмшихгvй билээ. Хаа хэрэгцээтэй юм уу эсвэл засах тэгшлэх гэсэн газрынхаа шороог хэдхэн удаа онги татаад, дөрвөн тоннын даацтай машины ар тэвшийг дvvргэдэг сvрхий том машин энд тэндгvй зогсон, хэзэн зуун тонн ачааг машинаар сvлжилдvvлэн ажиллуулж, уул толгодыг дэлбэлэн сэтэлж байсан юм. Тэгэвч сэтэлбэл зохих уул, огтолбол зохих нуруунууд маш олон боловч Улаанбаатар ортол нэлээд цаг, бас их ажил хэрэгтэй гэмээр санагдаж байсан. Энэ бол бид өөрсдөө нvдээр vзэж хараад санаж байсан санаа шvv дээ. Гэтэл тэр их ажил одоо бvрэн бvтэн дуусаад цаана чинь Москвагаас гарсан галт тэрэг одоохон Улаанбаатар орох гэж байгаа гэнэ. Би энэ vгийг дөнгөж сая суман дээр очиж сонсоод хөгжлийнхөө дээр их хөгжлийн vvд нээгдэв гэж бахархан бvх ард тvмэнтэйгээ хамт тэр галт тэргийг угтан өнгөрvvлэхийг чин сэтгэлээсээ хvсэн сандарч ирсэн минь энэ дээ гэж яарч сандран давхиж ирснээ тайлбарлах мэт хэллээ. -Галт тэрэг удахгvй ирэх болсон гэдгийг бий ч мэдэж байсан шvv дээ. Харин чухам өнөөдөр ирнэ гэдгийг яг таг л мэдээгvй байсан байж болох юм даа гэж Балжин хэлээд галт тэрэг гэсэн авиа Балжинд эгээхэн Сэрчингийн чихэнд хэчнээн сайхан сонсогдсон шиг сонсогдож, нээрээ туг далбаа хийсгэж яриа лоозон хадах хэрэгтэй гэж с этгэл нь өөрийн эрхгvй оволзон хөдөллөө. Сэрчин галт тэргийг зөвхөн туг далбаа лоозон хоёроор хvндэтгэн өнгөрvvлэхийг бодоогvй байжээ. Балжинд далбаагаа саравчны орой дээр хад гэж өгөөд гарахыг завдахад бас, одоохон гадуурх
юмаа сайхан цэвэрлэ гэв. Балжин за гээд яаран гарав. Сэрчин гэртээ vлдэж юуны урьд юу хийхээ шалган vзтэл саяны саасан хоёр том хувинтай сvv нvдэнд нь тусав. Өнөөдрийн хувьд Балжинд тэр сvvг хөөрvvлэх завдалгvй шиг санагдах тул даруй цөцгий болгон машиндаж эхэллээ. Балжин далбаагаа хадахаар саравчны орой өөд авиран байтал хvv Баяр яаран сандран гvйн ирж яваа харагдав. Хvv нь бас хичээлээ дөнгөж тараагаад мөн галт тэргийг хvлээн авах сумынхаа ёслолын жагсаалд жагсах гэж гоёлын дээлээ өмсөх гэж ирж яваа нь энэ ажээ. Ээж нь тvvний нь ер мэдсэнгvй, гэртээ орох гэхэд нь дуудаж богино цагийн дотор гvйцэтгэх гэж байгаа ажлаас элбэлц! Гэлээ. Баяр энд ажил хийж удаашрахыг хvсээгvй боловч ээж нь ажлаа дуусаад хоёулаа галт тэрэг угтъя гэхэд даруй баярлахаас өөр юмгvй болж шvvр авч хониныхоо саравчийг шvvрдэж эхэллээ. Эх хvv хоёр ана мана уралдан хөдөлж ажлаа дуусгах гэж байтал Сэрчин лоозонгийнхаа даавууг барин гарч ирж Баярыг хараад: -Аа хvv минь ашгvй хvрээд ирэв vv гэж дуудан, -Одоохон vvдэн дээр лоозон бичээд аль гэж даавуугаа дэлгэж буцаж гэртээ ороод, бийр, оо авчрав. Баяр дотроо их л яарч яваа боловч баяр болгонд гэрээ лоозонгоор чимэглэхийг хvсдэг тул бийрээ авч юу гэж бичих вэ? гэж аавынхаа саналыг асуулаа. Бvгд Найрамдах Монгол Ард Улс бол ачит багш гээд vгээ тасалсан бөгөөд Баяр эцгийнхаа хэлсэн энэ vгийг бичих гэтэл, -Yгvй, vгvй байз, дэндvv урт болох нь ингэж бич! -Нийгэм журамт Зөвлөлт Холбоот Улс бол гэж шулуун шуурхай хэлснээ бас дахин толгойгоо сэгсэрч, -Байз, байз бас л их болох нь, юу гэж бичих вэ? гэж хvvгээсээ асуув. Баяр ингэж бич гэж хэлэхийн оронд, -Аав минь! Би яарч байна тvргэхэн шиг хийе гэхэд, Сэрчин намайгаа битгий яаруул! гэж нааш цааш алхалснаа, за бич! “Галт тэрэг мандтугай!” гэв. Балжин гадуурх ажлаа дуусаж гэртээ орох гэтэл Сэрчин хажуугаас нь за одоо гэр доторхоо сайхан болгож vз! Би лоозонгоо бичvvлээд тун завгvй байна гэв. Балжин одоохон дээлээ сольж өмсөөд сум руу явахыг чухалчилж байгаа тул, -Сэрчин минь гэр доторх ч гайгvй шvv дээ гэтэл, -Битгий залхуур, цаана чинь галт тэрэг ирэх гэж байна гэтэл, -Тэр галт тэргийг чи арай гэрт орж ирэх юм гэж бодоогvй биз гэж ёжилсонд Сэрчин, -Бид хэрхэн баяр бахдал болж байгаагаа зөвхөн инээсэн царайгаар биш, юм бvхнээ цог жавхаатай болгон vзvvлэх нь бидэнд хамгийн чухал нандин зvйл юм гэж тvрvvн би хэлсэн шvv дээ. Балжин энэ vгэнд хариу болгох юм хэлсэнгvй. Төдийхөн гэртээ оров. Баяр лоозонгоо бичиж дуусаад сvvлд нь анхаарлын тэмдэг нэгийг тавьжээ. Сэрчин vvнийг хараад: -Хvvе! Хvv минь эцэст нь тавьж байгаа том зураас чинь юу вэ? гэж асуув. -Энэ бол уриалга буюу дуудлагын ард тавьдаг анхаарлын тэмдэг байхгvй юу гэж хариулсанд, -Аа тийм vv? Дахиад хоёрыг нэмчих. -Яах юм бэ? Нэг нь болдог юм гэв. -Нэм, нэм… бид чинь гэрийнхээ дотор гурвуулаа шvv дээ гэсэнд хvv нь аавыгаа шоолон тэсгэлгvй инээв. Гэвч Сэрчин ингэж хvний инээдэм болох ойр зурын юм бодоогvй юм байжээ.
-Инээх чинь юу вэ? Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй ардууд ба пионер хvvхэд багачууд аа! гэсэн утгын дор анхаарлын тэмдгийг гурав байлгая гэсэн юм гэсэнд Баяр даруй инээлээ. Дахиж хоёрыг нэмэн тавиад гэртээ оржээ. Сэрчин гэрийнхээ vvдийг лоозонгоор чимэглэн vvгээр хийвэл зохих ажил дуусвар болж сэтгэл нь тайвшраад суман дээр очихоор мордохыг завдтал, Балжин хvvгийнхээ хамт гоёлын хувцастай гарч ирээд, -За Сэрчин минь бид хоёрыг эргээд ирэхэд цайллага бэлтгээд байгаарай гэж хэлээд явахыг завдтал Сэрчин тэднийг харж, -Та нар чинь хайчих гэж байдаг билээ. -Галт тэрэг угтдаг юм биш vv? -Хvvе тvvнд чинь би өөрөө явах гэж байгаа гэж Сэрчин санамсаргvй хэлэв. Балжин хариуд нь: -Юм бvхэнд чи явж, би vлдэж байдаг чинь юу гэсэн vг вэ гэж уцаарлалаа. Галт тэргийг угтах хvсэл бvгдэд нь бий ажээ. -Ийм ачтай галт тэргийг анх ирж байхад би угтахгvй яах юм бэ? гэж Балжин хэлэв. Сэрчин одоо Балжинд галт тэрэгний асуудал хэчнээн гvн холбоотойг өөрий нь амнаас олж мэдээд цаашаа vг хэлсэнгvй. Тэгээд гэрээ яах билээ гэж бодтол хvv Баярааг хараад, -За Балжин минь гэртээ хvvгээ орхиод хоёулаа явъя гэтэл энэ нь бvр ч зохимжгvй vг боллоо. Баярын царай час улаан болтлоо хувирч эцгийнхээ өөдөөс анх удаа цорвойн уурлаж, -Би явна. Заавал угтана… Би сургуулиа төгсөөд Москвад очиж галт тэрэгний инженер болох зам энэ! Энэ галт тэрэг миний замыг нээж байна гэж бараг бархиран хэллээ. Хvсэл бvхэн өөртөө хvчтэй байдаг тул хэн нь ч буруугvй бөгөөд гэтэл тэртээ зvvн хойноос гvвгэрийн цаанаас галт тэрэгний сvрлэг чимээ сонсдож хөрс доргих шиг бvгдэд нь санагдав. Хvv Баярын сэтгэл сэргэж ирлээ! Ирлээ! гэж хашгиран алгаа ташин дэвхцэв. Сэрчин урьд өмнө сонсдоогvй энэ хvчирхэг чимээнээс морь vргэж магадгvй гэж мориныхоо хойноос гvйлээ. Тушаатай морь анх удаа vзэж байгаа тэр гайхамшигт амьтнаас vргэсэнгvй. Харин хачирхан сонирхох мэт толгой хаялан угтан ажиглаж байв. Сэрчин даруй эргэж -Балжин минь сvv өргө! Сvv өргө! гэж дуу алдан инээмсэглэхээс өөр хөдөлгөөнгvй зогсож байгаа эхнэрийнхээ тохойноос татлаа. Балжин гэртээ гvйн ороод өглөөнийхөө саасан сvvг олсонгvй. Энэ хэр галт тэрэг хэдэн километрийн тэртээ яваа боловч тvvний хvчин дуун Балжингийн чихэнд, дэргэд нь ирсэн шиг сонсогдсон тул бачимдан сvv хаачив гэж хашгирлаа. Сэрчин сая бvх сvvгээ машиндаж орхисноо санан цөцгий, цөцгий аваад ир! гэж дуудав. Ингээд Балжингийн хувин дvvрэн цагаан цөцгийг өмнөө тэврэн гарч ирэхэд, -Их Зөвлөлт Улстай цөцгий шиг ариун цагаанаар нөхөрлөсөн манай vйл мандтугай! гэж өргө! -Их жолоодогч Ленин мандтугай! -Хайрт жолоодогч Чойбалсан минь! Бас бидэнд энэ их ариун цагаансvv, тараг, цөцгий, тосыг өгдөг мал сvрэг, тоо томшгvй олон болтугай! гэж өргө гэж өргvvлээд сумын төв дээр очно! гэж булаацалдаж байснаа орхин Балжин, Баяр нарыг учир дvрсгvй шаардан явуулаад өөрөө vлджээ. Эх хvv хоёр яаран мордож ухаан жолоогvй давхисан бөгөөд тэднийг сумын төв дээр ирэхэд өөрсдий нь адил баярлан бахархсан малчид ба саальчид, хvvхэд багачууд, өвгөд эмгэдийнхээ хамт цугларан замын хоёр талыг барин зогсож хvндэтгэлийн сайхан дуу дуулан байлаа. Энэ vед Сэрчингийн өмнө Лениний энх тайван байдалтайгаар инээмсэглэсэн хөргөөр чимэглэгдсэн хvчит машинаар хөтлvvлсэн гэгээн саруул цонхтой нэгэн жигдийн олон байшингууд хөврөлдөн хөндөлдөж ирэв.
Энэ бол Зөвлөлт ба Монголын ард тvмний хэзээ дуртай цагтаа эрх жаргалаараа харилцаж байхад зориулагдсан суудлын галт тэрэг юм. Гэтэл бас тэр тэргийг дөнгөж өнгөрмөгц хэдэн мянган vхэр тэргээр тээвэрлэдэг ачааг ачсан, ачааны галт тэрэг нөгөө огтолсон мэт сэтэлсэн хөтлийн дундуур дуу чимээ ихтэй торолзон гарч ирлээ. Сэрчин эдгээрийг хараад, одоо, ирээдvйдээ бахархан хэчнээн сайн сайхан зvйлс бодсоныг тоочин бичих гэвэл vл барагдана. Дэргэдэх хувинтай цөцгийгөө шvvрэн авч урдаа тэврээд тvмэн сайхан vгийг дундаж сэтгэл vл ханах их баярынхаа илэрхийллийг галт тэрэг мандтугай! гэж товчлон өөрийн гараар цөцгийгөө олон дахин өргөв.
URL: