АВЛИГЫН ГЭМТ ХЭРЭГТ ШАЛГАГДАЖ БАЙГАА ШҮҮГЧДИЙН ЗАРИМ БАРИМТУУД…

2094

АТГ зургаан шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхлэсэн. Тэд бол Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал.

Шүүгчид хөрөнгө орлогын мэдүүлэгт өгүүлсэн хөрөнгийн эх үүсвэрээ тайлбарлаж чадаагүй учраас АТГ тэднийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байж болзошгүй гэж үзжээ.

Ч.Хосбаярын хувьд 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдсон бөгөөд 2017 онд Олон улсын эрүүгийн шүүхийн шүүгчийн сонгуульд нэр дэвшиж байсан бол Д.Мөнхтуяа гурван жилийн өмнө эл албан тушаалд томилогджээ. Харин үлдсэн шүүгчдийн хувьд одоогийн албан тушаалдаа томилогдоод 4-6 жил болж буй аж.

Өнгөрсөн онд шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлэг нийтэд анх удаа ил болоход одоо Эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж буй шүүгчдийн зарим нь хамгийн их хөрөнгөтэй шүүгчдийн тоонд багтаж байв. 2014 онд Шүүхийн бие даасан байдлыг нэмэгдүүлэхийн тулд шүүгчийн цалин нэмж, энэ салбар Монгол Улсын хэмжээнд хамгийн өндөр цалинтай төрийн байгууллагын нэг болсон.

Хэдийгээр шүүгчдийн цалин нэмэгдсэн ч шүүгчид хэрхэн яаж хөрөнгөжсөн бэ гэдэг асуудал хамгийн сонирхол татсан асуултын нэг болж байв. Шүүгчдийн хөрөнгийн хэмжээ олон оронтой тоонд багтаж буйг нотолсон  мэдээллүүд нийгэм анхаарлыг татаж, иргэд бүр улстөрчид хүртэл хамгийн түрүү энэ салбарт авилга нүүрлэсэн байх магадлалтай хэмээн хардаж эхэлсэн юм.

Шүүгчид хаанаас авилга авч болох вэ? Энэ асуултын хариулт ч бэлэн байсан бөгөөд тэдний шүүгчдийн шүүсэн хэргүүд ч сонирхлын төвд орж ирсэн. Зарим нэг баримтууд ч ил болж эхэлсэн нь ХААН банкны гэрээ байв.

Тус банк бүх шатны шүүгчдэд нэн хөнгөлттэй буюу 1 хувийн хүүтэй /жилийн 12%-ийн хүүтэй/ зээл олгож байсан. Зээлийг хамтын гэрээгээр халхавчилсан байх бөгөөд энэ хамтын ажиллагааны хүрээнд 2007 оноос 2008 оны 09 сар хүртэлх жил гаруйхны хугацаанд 174 шүүгчдэд уян хатан, хөнгөлттэй нөхцлөөр 3.5 тэрбум төгрөгийн зээлийг хашаа байшин орон сууц худалдан авахад нь зориулсан байдаг. Шүүгчдэд зориулсан ХААН банкны энэ VIP үйлчилгээ өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа гэдэг.

АТГ-ын Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй шүүгчдийн зарим нь нийгэмд дуулиан тарьсан ямар хэргүүдийг шүүж байсан бэ?

Энэ асуултын хариу болгож, зарим хэргийг товлон хүргэе.

Шүүгчдийн хөрөнгийн жагсаалтыг тэргүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр:

2015 оны дөрөвдүгээр сард Ерөнхийлөгчийн зарлигаар Улсын Дээд шүүхийн шүүгчээр томилогдсон.

-2012 онд “2008 оны долдугаар сарын 1”-нд үүссэн үймээний хэрэгт буруутгагдсан цагдаагийн экс удирдлагуудыг шүүх шүүх хурлыг даргалсан. Цагдаагийн экс удирдлагуудыг ялласны дараа тэр Нийслэлийн шүүгч болон тушаал дэвшиж байжээ.

-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын хэрэг дээр ажиллаж байсан.

-2016 онд Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшиж шамшигдуулсан гэх хэрэгт сэжиглэгдсэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх Л.Гансүх ба тэдний хамсаатны хэргийг  шүүсэн.

Хамгийн их орлоготой, хамгийн их хадгаламжтай шүүгчээр тодорсон Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан: 

-Монголын Ногоон намыг Иргэний Зориг намд нэгтгэх замаар өөрчлөн байгуулагдсаныг улсын бүртгэлд бүртгүүлэх

-Монголын Ногоон намын дүрэмд өөрчлөлт оруулсныг улсын бүртгэлд бүртгүүлэх,

-Монголын Уламжлалын Нэгдсэн Намын Тамгын газрын дарга Л.Жаргалсайханы гарын үсэгтэй, намын даргыг шинээр сонгосныг улсын бүртгэлд бүртгүүлэх гэх мэт улс төрийн намуудыг шинээр бүртгэх, өөрчлөх асуудлыг хэлэлцсэн шүүх хурлуудыг даргалаж, хүн амины гэмт хэргүүдийг шийдэж байжээ.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын шүүгч Д.Мөнхтуяа:

– Г.Дамдинсүрэнгийн нэхэмжлэлтэй Нийслэлийн Засаг даргад холбогдох,

-“Батлан хамгаалахад туслах нийгэмлэг” ТББ-ын нэхэмжлэлтэй, Төрийн өмчийн хороонд холбогдох,

-“Капитал групп” ХХК-ийн нэхэмжлэлтэй Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох  гэх мэт Төрийн байгууллагатай холбоотой үүссэн эд хөрөнгийн маргаан, ажлаас хууль бусаар халагдсан, солигдсон хэргүүдийг шүүж, эргүүлэн томилох шийдвэрүүдийг гаргаж байжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр:

2018 онд Монгол Улсын Ерөнхий аудиторт холбогдох

-“Ихэрнева” ХХК-ийн 60 хувийн хувьцаа эзэмшигч Б.Лхагвасүрэнгийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох

-“Ди Пи холдинг” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Хэнтийн аймгийн Засаг дарга, Хэнтий аймгийн Жаргалтхаан сумын Засаг даргад холбогдох,

-С.Баасанхүүгийн нэхэмжлэлтэй, Баянхонгор аймгийн Эрүүл мэндийн газрын даргад холбогдох,

-Д.Хоролдамбын нэхэмжлэлтэй, Монгол Улсын Засгийн газарт холбогдох,

-Н.Өлзийжаргалын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох,

-“Протек” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Тендерийн үнэлгээний хороонд тус тус холбогдох гэх мэт Төрийн байгууллагад үүссэн ажлаас хууль бусаар халагдсан, солигдсон хэргүүдийг шүүж, эргүүлэн томилох шийдвэрүүдийг гаргаж байжээ.

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат: 

-2015 онд Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөө газраас гаргасан Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй арилжааны 13 банк иргэдэд зээл олгохдоо “Үйл ажиллагааны зардал” гэх нэрээр нэг хувийн шимтгэл авдаг. Үүнийг Өрсөлдөөний тухай хууль болон Хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах тухай хуулийн хэд, хэдэн заалтыг зөрчсөн гэж үзсэн гэх гомдол бүхий хэргийг шүүсэн. С.Төмөрбат энэ хэргийг шүүгээд ШӨХТГ-ын улсын байцаагчийн дүгнэлтүүдийг хүчингүй болгож, арилжааны банкуудын талд шийдвэр гаргаж байжээ.

Сая долларын хадгаламжтай  Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал:

2008 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, Нарийн бичгийн дарга хийж байгаад Улсын дээд шүүгчийн туслахаар дэвшин ажилласан нэгэн гэнэ. 2015 онд Ерөнхийлөгчийн зарлигаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд томилогдож байжээ.

121212 Авлигын гэмт хэрэгт шалгагдаж байгаа шүүгчдийн зарим баримтууд...

ЭХ СУРВАЛЖ: UPDWON.MN

URL:

Нэр: javhaa Огноо: 19 February 2019

nyambaatar gishuunii heldeg unen bolj taarlaa . odoo ger bul huuhdiig ni shalga 500.000.000 say ba 1 say dollar b.dag ni unen shuu sain shalga.

Сэтгэгдэл бичих