Хууль бусаар такси үйлчилгээ эрхэлж буй иргэн, байгууллагыг шалгаж байна
Нийслэлийн Цагдаагийн газар, ШӨХТГ болон Монголын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгж, байгууллагуудыг хянаж, шалгаж байна.
Автотээврийн хяналтын улсын байцаагч нар хууль бусаар дуудлагын таксийн үйлчилгээ эрхлэгчдийн үйл ажиллагааг шалган, илэрсэн зөрчилд Зөрчлийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм, журмын дагуу арга хэмжээ тооцон ажиллаж байгаа юм.
Одоогийн байдлаар Зөрчлийн тухай хуульд зааснаар нэг аж ахуйн нэгж, байгууллагад нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу нэг сая төгрөг, 6 иргэнд нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 100 мянган төгрөгийн торгуулийн арга хэмжээ тооцсон бөгөөд холбогдох хууль, тогтоомжийн дагуу нэг аж ахуйн нэгж, байгууллагад улсын байцаагчийн акт гарган үйл ажиллагааг нь зогсоожээ.
URL: