Ч.Чамин-Эрдэнийн хэрэг хаагдаагүй

101

Загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнийн амиа алдсан хэргийг хаасан гэж сошиал орчинд нэг хэсэг шуугисан. Тэгвэл энэхүү хэргийг хаагаагүй хэмээн өмгөөлөгч Р.Булгамаа мэдэгджээ.

Энэхүү хэрэг дээр өмгөөлөгчид ажиллаж байгаа бөгөөд мөрдөн байцаах ажиллагаа үргэлжилж байгаа аж. Мөн өмгөөлөгчдийн зүгээс нэмэлт шинжилгээ хийлгэх хүсэлт өгсөн байна. Энэ талаар өмгөөлөгч Р.Булгамаа хэлэхдээ, Шинжилгээний хариу гарсан. Гэр бүл болон өмгөөлөгчдийн зүгээс шинжилгээний бүрэлдэхүүнээс тодруулах зүйл байгаагаа уламжилсан. Бид нэг зүйлд маш их эргэлзэж байгаа. Талийгаач 14 давхраас унаж, амиа хорлосон гэсэн ойлголт нийгэмд байгаа. Анх 11 давхар гэж байсан бол 14 давхар болсон. Мөрдөгчид 14 давхраас нотлох баримт илэрсэн гэсэн. Ар гэрийнхэн, өмгөөлөгчдийн зүгээс 14 давхарт туршилт явуулахыг шаардаж байгаа.

Өөрөөр хэлбэл, тийм хэмжээний салхивчаар талийгаач өөрөө унах боломжтой юу гэдэг дээр гомдол гаргасан. Энэ мөрөөр өнгөрсөн долоо хоногт албаныхан буюу прокурор, мөрдөгч, гэрчүүд, ар гэрийнхэн, өмгөөлөгчдийг байлцуулан хэргийн газарт туршилт зохион байгуулсан. Үүний дүгнэлтийг албан ёсоор хүлээж байна хэмээн ярьжээ.


URL:

Сэтгэгдэл бичих