Д.Трампыг Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн гэдгээ илэрхийлжээ

93

ТОКИО. /ТАСС/. БНАСАУ-тай холбоотой цөмийн асуудлыг зохицуулахад хүчин чармайлт гаргасных нь төлөө АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг Нобелийн Энх тайвны шагналд нэр дэвшүүлсэн гэдгээ Японы Ерөнхий сайд Шинзо Абэ тойруу утгаар илэрхийлжээ.

АНУ-ын Ерөнхийлөгч БНАСАУ-ын пуужин, цөмийн асуудлыг шийдвэрлэхэд чухал хувь нэмэр оруулж байгааг тэрбээр онцлон тэмдэглэсэн байна. Ш.Абэ өөрийг нь Нобелийн шагналд нэр дэвшүүлсэн тухай Д.Трамп энэ сарын 15-нд мэдэгджээ. Нобелийн хороо руу илгээсэн захидлынхаа хуулбарыг Японы Ерөнхий сайд өөрт нь өгсөн гэж Д.Трамп ярьсан байна.

Парламентын доод танхимын төсвийн комиссын хэлэлцүүлгийн үеэр Д.Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Ун нарын Сингапурт хийсэн анхны уулзалтыг Ш.Абэ түүхэн уулзалт гэж дахин нэрлэжээ.

 Montsame.mn

URL:

Сэтгэгдэл бичих