Монголын ард түмэн өөрсдөө ёс суртахуунтай байж ёс суртахуунтай улс төр оршин тогтох хөрс нь бүрдэнэ

81

Монголын Шинэ үеийн Улс төр

1. Ёс суртахуунтай улс төр:
Нийт Монголын ард түмэн ёс суртахуунтай байж ёс суртахуунтай улс төр оршин тогтох хөрс нь бүрдэнэ. Ёс суртахуунтай Монголын ард түмнийг бүтээхийн тулд Япон улсын жишгээр ‘’Үндэстний Ёс Зүйгийн Хууль болон Ёс Суртахууний Хууль‘’ (Японы тус хууль 1999 онд батлагдсан хууль)- ийг яаравчлан боловсруулж, УИХ-аар оруулж, батлуулан ‘’Үндэстний Ёс Суртахууний Цэц’’-ийг байгуулж, Монголын нийгмийн бүх салбарт ёс суртахууний боловсролийг хэрэгжүүлж, нийт Монголын ард түмнийг боловсролтой болгосноор ёс суртахуунтай улс төр хөгжинө.
2. Монголын шинэ үеийн ёс суртахуунтай улс төрчийг бэлтгэх:
Ёс суртахуунтай улс төрч гэдэг нь ард түмний төрийн тэнгэр нь ард түмэн гэдгийг ухамсарийн түвшинд ойлгож, худал шоудаж ард түмнийг хууран мэхлэхээс зайлсхийх ёстой. Ингэхийн тулд ёс суртахуунтай ард түмэн нь ёс суртахуунтай улс төрчидөө бүтээх ёстой.
ЗХУ нуран унасны дараа ОХУ-ыг төлөвлөгөөт эдийн засагийн тогтолцоос зах зээлийн эдийн засгийн тогтолцоо”-д шилжих “500 хоногийн шилжилтийн төлөвлөгөө‘’гэгчийг Яаблонски гэгч нөхөр боловсруулан тухайн үеийн Ерөнхийлөгчид өргөн барьсан бөгөөд ОХУ-ийн Ерөнхийлөгч энэ төлөвлөгөөгөө өөрөө хэрэгжүүл гэж итгэл хүлээлгэн Ерөнхий сайдийн орлогчоор томилсон боловч тухайн төлөвлөгөөний философийн амин сүнсийг ойлгоогүй, мэдэхгүй зүйлээ мэдэмхийрэн худал шоудсаар байж бүхэл бүтэн ОХУ-ын ард түмнийг тамд живүүлсэн түүхтэй.
Ёс суртахуунтай шинэ үеийн улс төрчид мэдэхгүй зүйлээ мэднэ гэж худлаа шоудаж, эрх мэдэлд хүрч, Монголын ард түмний амьдралаар ахин 30 жил тоглож болохгүй!
Өнгөрсөн 30 жилийн ардчиллын загалмайлсан эцэг гэж өөрсдийгөө нэрэлсэн нөхдүүд “Ардчилал, зах зээлийн эдийн засаг” -ийг  Монголд хөгжүүлэхэд социализмийн диплом болон боловсрол нь хүчингүй гэдгийг ойлгоогүй, ойлгохыг ч хүсээгүйгээс болж ардчилал болон зах зээлийн эдийн засгийг бүтээж чадаагүй байж, одоо буруу замаар явчихлаа гэж гуншиж сууна.
“Ардчилал, зах зээлийн эдийн засагийн тогтолцоо” нь “дэлхийн түвшний мэдлэг, эрдмээр дээд зэргийн ёс суртахуун”-нд тулгуурлан амь биеэ умартаж, ард түмний төлөө хийж бүтээх зүйл гэдгийг ойлгоогүйгээс болж авилгалч , хээл хахуулчны замыг сонгосоноор дан ганц өөрөө биш үр хүүхдүүдтэйгээ хамт цагда, прокурор, шүүх, шоронгийн хаалга татах нь боллоо.
Баялгийн тэгш хувиарлалтаар тэгш эрхт нийгмийг бүтээгээгүй бол эрх чөлөө үхдэл болж, цаашлаад амьдын там болдог гэдгийг хуурамч ардчилагч нар ойлгож байгаа болов уу.
Худлаа хүмүүс төрийн эрхэнд гараад ард түмний амьдралыг там болгох хэмжээний түмэн бурууг хийж л таараа. Бурууг хийсэн бол хариуцлагаа хүлээ .Гуншаад нэмэргүй.
Оройтсон бороо, оройтсон хайр нэмэргүй байдаг шүү!
3. Ёс суртахуунтай төр:
Ёс суртахуунтай төрийг бас л ёс суртахууны боловсролтой  ард түмэн бүтээж чаддаг. Учир нь ардчилсан төрийн эзэн нь ард түмэн учраас тэр. Эзэн нь ёс суртахуунтай байж, төр нь бас ёс суртахуунтай байна.
Ёс суртахуунтай төр нь баталгаатай баялгийн тэгш хувиарлалтаар тэгш эрхт нийгмийг бүтээж, дэм дэмэндээ, дээс эрчиндээ ард түмний харилцааг институцичилж, ард түмний тэнгэрлэгийг хүлээн зөвшөөрч, хүндэтгэж ард түмэндээ буян үйлдэх төрийг хэлдэг юм. Ингэж байж төр ард түмний эрх чөлөөг баталгаажуулдаг.
4. Ёс суртахуунтай зах зээлийн эдийн засаг буюу ёс суртахуунтай капитализм:
Дэлхий дахинд үлгэр жишээ болж байгаа Норвег улс баялгийн тэгш хувиарлалт дээр тулгууралсан тэгш эрхт үндэстнийг бүтээх замаар  эрх чөлөөт, аз жаргалтай, бахархалтай нийгмийг бүтээж чаджээ.
Норвег улс нь ёс суртахуунтай зах зээлийн эдийн засгийг “Норвег Глобал ” болон  “Норвег Норвег” гэдэг хоёр сангаар дамжуулан хөгжүүлж байна. Эдгээр сангууд нийт Норвегийн ард түмний сайн сайханы төлөө ба орлогын бүтцийн хувьд баялгийн хөрөнгө оруулалтийн сангуудийг байгалийн баялгаас орсон орлого, төрийн тэтгэвэрийн сан, компаниудаас бүрдүүлсэн тэтгэвэрийн сан (Annuity Fund), засгийн газрийн бондын эх үүсвэрүүдээр бүрдүүлсэн юм.
4.1 Норвег глобал сан (GOVERNMENT PENSION FUND -GLOBAL : NORGE BANK INVESTMENT MANAGEMENT)
  Норвегийн нийт ард түмний баялаг (Norwegian people wealth) -ийн хуримтлалыг дэлхийн хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулалт хийдэг сан болгон зохион байгуулж, өмчийн эрх нь Норвегийн ард түмэнд байхаар тогтоож, “менежментийн эрх”-ийг “иргэншлийг нь үл харгалзан олон улсийн хөрөнгийн бирж дээр ажиллаж чадах дэлхийн түвшиний мэргэжилтэн”-ээр бүрдүүлж, 1996 онд 300 сая хүрэхгүй ам доллараар байгуулсан сан нь өнөөдөр 1.02 триллион ам долларт хүрч, Норвег улсийн дотоодийн нийт бүтээгдэхүүнээс 2,5 дахин их, хүн бүрт ноогдох хэмжээ нь 192,000 ам долларт хүрсэн байна .
Норвегийн үндэсний баялгийн сан нь компани хэлбэрээр зохион байгуулагдсан учир “өнөөгийн дэлхийд хүн төрөлхтөний хамгийн хүчирхэг институт төр биш компани байна” гэдгийг баталгаажуулсан. Монгол үндэстэн Норвегийн ард түмний адил Монголийн ард түмний үндэсний баялгийн санг байгуулж, хөгжүүлэж чадвал Монголын ард түмэн нь хамгийн ёс суртахуунтай, хамгийн хүчирхэг, дэлхийн санхүүч ард түмэн болж төлөвших нь тодорхой.
4.2 ‘’ Норвег норвег  ‘’ үндэсний баялгийн сан (GOVERNMENT PENSION FUND -NORWAY: FOLKETRYGDFONDET )
Энэ хөрөнгө оруулалтын сан нь байгалийн баялгийн тодорхой хувь, тэтгэвэрийн сангийн тодорхой хувь, компаниас бүрдүүлсэн тэтгэвэрийн сан (Annuity)-гийн тодорхой хувь , Засгийн газарийн бондоос бүрдсэн сангуудийг нэгтгэж хөрөнгө оруулалтын сан болгон зохион байгуулаад зөвхөн хөрөнгийн бирж дээр хувьцаагаа  гаргасан үндэсний компаниудад хөрөнгө оруулалт хийж, үндэсний аж үйлдвэрийг хөгжүүлэн Дэлхийн түвшинд хүргэхээс гадна үндэсний хөрөнгийн биржийг дэлхийн төвшинд хөгжүүлэх  зорилготой хөрөнгө оруулалтын сан юм.
Монгол улсын өнөөгийн Хөгжлийн банк гэгчийг “Норвег” үндэсний баялгийн хөрөнгө оруулалтын сангийн зохион байгуулалтанд оруулж, өмчийн болон менежментийн эрхийг тусгаарлаж, дэлхийн түвшиний менежментийн багийг иргэншилийг нь үл харгалзан авилгал, хээл хахуулаас ангид, зохион байгуулж чадвал баялгийн тэгш хувиарлалтад тулгуурласан тэгш эрхт Монголын нийгмийг бүтээх болно.
Монголын эзэнт гүрний үед дэлхийн эх газрын 15% -г эзэлсэн төрийн тогтолцоог бүрдүүлэхдээ Монголын эзэнт гүрний бүрэлдэхүүнд багтах улс үндэстнүүдийн эзэний эрхийг (Sovereign right) нэг сая хүрэхгүй Монголчууд эзэмшиж, менежментийн эрхийг бүрэлдэхүүн улс үндэстнүүдийн авъаслаг чадвартнуудыг үндэсний гарал үүслийг үл харгалзан томилон ажилуулж байсан Монголийн уламжлалт засаглалын соёлыг өнөөгийн даяарчилсан зах зээлийн эдийн засгийн үед сэргээн хэрэгжүүлвэл Чингис хаан тэнгэрийн орноос баярлах биш үү.
5. Ёс суртахуунтай Парламентийг хөгжүүлэх:
Ёс суртахуунтай Парламент нь аливаа хуулийг бүх талаас нь нухацтай мэтгэлцээн явуулсаны үндсэн дээр батлагдаж, чанартай хууль болж, парламент өөрөө мэдлэгшихээс гадна нийт Монголийн ард түмнийг ёс суртахуунтай, мэдлэгтэй, үнэт зүйлээ эрхэмлэдэг болгож хөгжүүлдэг. Мэтгэлцээнийг дараах чиглэлээр явуулна. Үүнд:
1.        Үндсэн хуулийг зөрчиж байна уу үгүй юу гэдгийг мэтгэлцэнэ ,
2.        Хүний эрхийн тунхагийг тухайн хууль нь зөрчиж байна уу гэдэг талаар мэтгэлцэнэ,
3.        Монгол үндэсний хүслийг тухайн хууль нь зөрчиж байгаа эсэх талаар мэтгэлцэнэ,
4.        Монгол үндэсний үнэт зүйлийг тухайн хууль зөрчиж байгаа талаар мэтгэлцэнэ,
5.        Монгол үндэсний ашиг сонирхолийг тухайн хууль нь зөрчиж байна уу гэдэг талаар мэтгэлцэнэ,
6.        Тухайн хуулийн эдийн засгийн өр өгөөжийн талаар мэтгэлцэнэ,
7.        Тухайн хууль нь үндэсний ёс суртахууний хэр хэмжээг зөрчиж байгаа эсэх талаар мэтгэлцэнэ,
8.        Тухайн хууль нь үндэсний аюулгүй байдалд ноцтой хор уршиг учруулж байгаа эсэх талаар мэтгэлцэнэ,
9.        Тухайн хууль нь Монгол улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг зөрчиж байгаа эсэх талаар мэтгэлцэнэ,
10.     Тухайн хууль нь Монгол хүний хөгжилд хор уршиг учруулах эсэх талаар мэтгэлцэнэ,
11.     Тухайн хуулийг хэрэгжүүлэх санхүүгийн боломжтой эсэх талаар мэтгэлцэнэ.
Ингэхдээ Парламент мэтгэлцээний дэг журам, процессын тухай хуулийг баталж хэрэгжүүлэхгүй бол Парламент өөрөө мэдлэгжихгүй , ёс суртахуунжихгүй, ил тод байж чадахгүй болж, гар өргөж хуйвалдаан хийдэг феодалжсан парламент хэвээр байх болно. Мэтгэлцээнийг нээлттэй явуулсанаар нийт ард түмний ухамсар хөгжиж, хариуцлагатай ,ёс суртахуунтай Монголын нийгэм хөгжих боломж бүрдэнэ.
Ирүү овогт Б.Харц

URL:

Сэтгэгдэл бичих