УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо ажлаа тайлагналаа
2018-2019 оны Намрын ээлжит чуулганы хугацаанд НББСШУ-ны байнгын хороо
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн талаар:
2018.11.20-ны өдөр Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос хөгжлийн бэрхшээлтэй хүний асуудал хариуцсан байгууллагуудын холбогдох албан тушаалтнуудтай уулзалт зохион байгуулсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, Улсын Их Хурлын 2017 оны “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” 46 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаарх Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээллийг Байнгын хорооны 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэж, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдоор ахлуулан байгуулжээ.
Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын асуудлын талаар:
Байнгын хорооны 2018.12.18-ны өнөөдрийн хуралдаанаар Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын мэдээлэл сонсож, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Байнгын хорооны 24 дүгээр тогтоолыг баталсан. Мөн тус өдөр Байнгын хороо болон Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хамтран 2018.12.12-ны өдөр зохион байгуулсан “Хүүхэд хамгааллын өнөөгийн байдал, тулгамдаж байгаа асуудал ба шийдэл” сэдэвт хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжийг Монгол Улсын ерөнхий сайдад хүргүүлсэн байна.
Байнгын хорооноос баталсан тогтоол, зөвлөмжийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Цагдаагийн ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн агентлагийн ажил хариуцсан хүмүүст гардуулж, тогтоолын хэрэгжилийн талаарх мэдээллийг улирал бүр, тайланг хагас жил тутамд тус Байнгын хороонд танилцуулж байхыг үүрэг болголоо. Уг тогтоолоор төрийн болон аж ахуйн нэгж байгууллагууд ажилтныг хууль тогтоомжид зааснаас илүү цагаар ажиллуулахгүй байх нөхцөл боломжоор хангах, ажилтан, ажиллагсдад гэр бүл, үр хүүхэддээ зарцуулах цагийг олгодог байх, хүүхдийн сургууль, цэцэрлэг, дотуур байр, нийтийн эзэмшлийн зам талбай, орон сууцны болон гэр хорооллын орчин дахь аюулгүй байдлын эрсдлийн үнэлгээ хийх, орчны нэгдсэн стандартыг баталж мөрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Засгийн газарт чиглэл болгосон.
Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай асуудлын талаар:
Соёлын тухай хууль, Соёлын өвийг
Хяналт, шалгалтын ажлын талаар:
Тус б
1/Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэндийн яамны 2018 оны хөрөнгө оруулалтын явц, гүйцэтгэл, үйл ажиллагааны хэрэгжилтийг шалгаж, санал, дүгнэлт, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн тайланг 2018 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцэж, Монгол Улсын Засгийн газарт 2018, 2019 оны төсвийн хөрөнгө оруулалтын санхүүжилт, гүйцэтгэлийн талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тодорхой чиглэлийг хүргүүллээ.
Соёлын тухай хууль, Соёлын өвийг
3/Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, цаашид авах арга хэмжээний талаар Улсын Их Хурлын тогтоолын төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболд ахлан ажиллаж байгаа юм байна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
URL: