Польшид Зөвлөлтийн дайчдын 100 орчим хөшөөг буулгажээ

5c6a65fcdc37bЗөвлөлтийн дайчдад зориулан Польш улсад босгосон хөшөө дурсгалуудын 100 орчмыг нь буулгасан тухай тус улсад суугаа ОХУ-ын Элчин сайд Сергей Андреев сэтгүүлчдэд мэдээлжээ.

ОХУ-ын дипломат ажилтнууд ням гарагт ЗХУ-ын армийн генерал Иван Черняховскийн дурсгалыг Польшийн хойд нутагт оршдог Пененжно хотын ойролцоо газарт буюу түүний амиа алдсан газарт хүндэтгэжээ. Уг газарт босгосон хөшөөг 2015 онд Польшийн эрх баригчдын шийдвэрээр буулгасан байна.

“Бидэнд тооцоо, баримттай мэдээ бий” гэж ОХУ-ын Элчин сайд дурдаад, сүүлийн жилүүдэд Польшийн эрх баригчид хөшөө дурсгалуудыг буулгасан талаар мэдээлэхгүй байхыг оролдох болсон гэж онцлон тэмдэглэжээ.

“Бидний хийсэн тооцоо судалгаагаар, 2014 оноос хойш 100 орчим хөшөө буулгасан байна. Одоо буулгах ёстой 100 гаруй хөшөө үлдээд байна” гэж Элчин сайд хэлсэн байна.

Зөвлөлтийн дайчдын хөшөөг буулгах шийдвэртэй ОХУ-ын эрх баригчид санал нийлэхгүй гэдгийг тус улсын Элчин сайд дахин мэдэгджээ. “Хөшөө дурсгал бол тухайн газарт болсон үйл явдал, байгуулсан гавьяа, хүмүүс юуны төлөө амь эрсэдсэний утга учрыг илэрхийлж байдаг” гэж тэрбээр хэлсэн байна.

Коммунизм эвсэл дарангуйлан захирах дэглэмийг сурталчлахыг хориглосон хууль Польш улсад 2017 оны намар хүчин төгөлдөр болжээ. Уг хуульд 450 гаруй хөшөө дурсгалыг буулгах тухай заасан бөгөөд үүний 230 нь Зөвлөлтийн Улаан армийн дайчдад зориулсан хөшөө аж.

montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих