“ОЮУТОЛГОЙ”, “ОЛОН-ОВООТ”-Д долоон цагийн зайтай цувраа гал гарлаа

ЦЕГ, ОБЕГ-ын ажилтнууд шинэ долоо хоногийн үүрээр яаралтай дуудлага авчээ. Өнгөрөгч ням гаригийн 22.30 цагт Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Оюутолгой” ХХК-ийн тэсэлгээнд ашигладаг азотын бордоо хадгалдаг агуулахад түймэр гарсан тухай мэдээлэл ирсэн нь ийн түргэн авахуулжээ. Их хэмжээний бордоо тэнд байсан учир тус компанийн болон аймгийн Онцгой хэлтсийнхэн төвд мэдэгдсэн аж.

ЦЕГ, ОБЕГ-ын даргын шийдвэрээр ОБЕГ, Мэдээлэл, шуурхай удирдлагын төвийн галын шинжээч, УМБГ-ын мөрдөн байцаагч нарын бүрэлдэхүүнтэй Ажлын хэсэг өчигдөр өглөө 08.30 цагт “Изинис эйрвэйз” компанийн онгоцоор “Оюутолгой”-д буусан байна. “Оюутолгой”-н түймрээс долоон цагийн дараа уул уурхайн бас нэг том компани “Олон-Овоот”-д гал гарсан байна. Тус аймгийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Г.Буянтогтохтой холбогдон цагийн байдлыг тодрууллаа.

-Их хэмжээний тэсрэх бодис хадгалдаг агуулах шатсан тухай мэдээлэл ирлээ. Та бүхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-“Оюутолгой” компанийн удирдлага түймэр гарсан бүсээс хааш хаашаа 1,5 км газарт аюулгүй бүс тогтоон, хүн нэвт рүүлэхгүй байх шийдвэр гар гасан. Бид гамшгаас хамгаалах төлөвлөгөөний дагуу үүргээ гүйцэтгэж, даваа гаригийн 05.20 цагт түймрийг унтраасан.

-Нийт ямар хэмжээтэй тэсэлгээний бодис байгаа юм бэ?

-Хамгийн сүүлийн мэдээгээр агуулах дотор 600 тн, агуулахын гадна 210 тн азотын бордоо буулгасан юм билээ. Түүнээс гадна 10 машинд 360 орчим тонн азотын бордоо байгаа юм байна.

-Түймэр ямар хэмжээтэй газрыг хамарсан юм бол. Хэдэн хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна вэ?

-Агуулахын дээвэр нь шатсан. Хэргийн газарт аймгийн Онцгой байдлын хэлтсийн гурав, цагдаагийн хоёр, Мэргэжлийн хяналтын хэлтсээс дөрвөн ажилтан анх очсон. Одоо төвөөс ирсэн Ажлын хэсэгтэй хамтарч ажиллаж байна.

-Хэргийн газрын анхны үзлэгээр түймэр юунаас болж гарсан юм шиг байна вэ?

-Анхны үзлэгээр цахилгааны утас ачааллаа даагаагүйгээс богино холболт үүсч, сэндвичин агуулахын дээвэр шатсан гэсэн дүгнэлт гарч байна.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Агуулахын ойролцоо хүнд даацын хоёр машин, “фортер”, өргөгч байсан боловч түймэрт өртөөгүй. Үндсэндээ дээвэр шатсанаас өөр хохирол байхгүй гэж ойлгож болно.

-“Олон-Овоот”-д гарсан түймэр рүү танайхаас ямар бүрэлдэхүүн гарч ажилласан юм бэ?

-“Оюутолгой”-д түймэр гарлаа гэсэн дуудлага аваад байтал “Олон-Овоот”-д бас түймэр гарлаа гэсэн дуудлага ирсэн. Манай аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах 21 дүгээр ангийн дарга Ч.Баатарсүхээр ахлуулсан баг галыг унтраахаар явсан.

-Түймэр унтарсан болов уу. Буудал, цайны газар, компанийн захиргааны барилга нь шатсан гэсэн. Цаашид ашиглах боломжтой юу?

-Бидэнд ирсэн мэдээллээр хоёр давхар буудал нь бүрэн шатаж, дахин ашиглах боломжгүй болсон гэсэн. Харин цайны газрын нэг хэсэг нь галд өртөлгүй үлджээ. Захиргааны барилгыг түймэрт өртөхөөс өмнө хамгаалж чадсан юм билээ.

-Цахилгааны утасны ачааллаас болж гал гарсан гэсэн үү?

-Анхны дүгнэлт тийм байгаа. Буудлын өрөө бүрт цахилгаан халаагуур асааснаас цахилгааны утас ачааллаа даагаагүй бололтой.

-Хохирлын хэмжээг тогтоосон уу?

-Манай баг Мандал-Овоогоос ирээгүй байна. Удахгүй хохирлын хэмжээ тодорхой болох байх.

АЗОТЫН БОРДОО ДИЗЕЛИЙН ТҮЛШТЭЙ ХОЛИОГҮЙ ТОХИОЛДОЛД АЮУЛГҮЙ

Өмнөговь аймгийн Ханбогд суманд ажиллаж байгаа ОБЕГ-ын химийн шинжээч Х.Батбаяртай холбогдон цөөн асуултад хариулт авлаа.

-Түймэр бүрэн унтарч аюулгүй болсон гэж байна.Ямар хэмжээтэй газрыг хамарсан юм бол?

-Азотын бордооны агуулах 20х23-ын харьцаатай юм байна. Дээврээс нь утаа уугиж эхлэнгүүт Онцгой байдлын хэлтэс рүү мэдээлэл өгч, зөвлөгөө авсан юм билээ. Харин одоо тэсэрч дэлбэрэх аюулгүй болсон.

-Азотын бордоо тэсэлгээний түүхий эд гэсэн. Дангаараа байгаа тохиолдолд дэлбэрдэг үү?

-Тэсэлгээний ажилд ашигладаг түүхий эд. Азотын бордоог дизелийн түлштэй хольсны дараа тэсэлгээнд ашигладаг. Түүхийгээрээ байгаа болохоор санаа зовох зүйлгүй.

-Мандал-Овоо суманд бас түймэр гарч, байдал хүндрээд байгаа бололтой. Та бүхэн тийшээ очсон уу?

-Бид “Оюутолгой-д л ажиллаж байна. АймгийнОнцгой байдлын хэлтсийнхэн Мандал-Овоо сум руу явсан гэсэн.

-Төвөөс очсон Ажлын хэсгийнхэн ямар арга хэмжээ авч байна вэ?

-Бид хорт хий агаарт тархсан эсэхийг тогтоон, түймрийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байна.

Ц.ГАНЗОРИГ: ТҮЙМРИЙН УЛМААС БЭРТСЭН, ГЭМТСЭН ХҮН БАЙХГҮЙ

“Оюутолгой” ХХК-ийн хэвлэлийн төлөөлөгч Ц.Ган зориг дараах мэдээллийг өгсөн юм.аюулгүй байдлыг хангаж байгаа” гэв.

ЦУВРАА ГАЛ ГАРСАН НЬ ТОХИОЛДОЛ УУ, АЛЬ ЭСВЭЛ…

“Оюутолгой”-д хууль хяналтынхан бужигнаж байхад Мандал-Овоо сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Олон-Овоот”-ын уурхайн зо чид буудал, цайны газар, захиргааны барилгад түймэр гарсан аж. Мэдээлэл ирсэн даруй аймгийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийнхан түймрийг унтраажээ. Энэ талаар “Жаст” группийн ерөнхий захирал Ш.Батх үүгээс тодруулахад “Би гадаадад ажлаар явж байгаад өнөөдөр ирлээ. Чухам юу болсныг сайн мэдээгүй л байна. Г.Алтан “Олон-Овоот гоулд” компанийн ерөнхий захирал болсон болохоор илүү мэдээлэлтэй байгаа болов уу. Түүнээс асуувал дэлгэрэнгүй мэдээлэл авах байх” гэв.

Г.АЛТАНГ ЯАГААД ТҮЙМЭР ДАГАНА ВЭ?

Өмнөговь аймгийн Мандал-Овоо суман дахь “ОлонОвоот”- ын уурхайд түймэр гарлаа гэх мэдээллийг сонсоод Г.Алтанг яагаад түймэр дагаад байна вэ гэх бодол зурсхийлээ. Уул уурхайн салбарт хүчээ үзье гэж шийдсэн хатагтай түншүүдтэйгээ хамтарч ажил лах гэрээг үзэглээд удаагүй. Шинэ оны ажлын төлөвлөгөөгөө гаргаж ч амжаагүй байтал уурхайн эзэмшлийн зочид буудал, цайны газар, захиргааны барилга шатчих лаа. “Бөмбө- гөр” худалдааны төвийн ца хилгааны утсанд гэмтэл гарснаас түймэр гарс ныг шинжээчид тогтоосон. Гэтэл арван жил гаруй үйл ажиллагаа явуулсан “Олон-Овоот”-д бас л ижил шалт гаантай түймэр дэгдлээ. Одоо гоос таван жилийн өмнө “Бөмбөгөр” худалдааны төв гэнэт шатаж, олон тэр бум төгрөгийн хохирол хүлээсэн Г.Алтанг гал дагаад байдаг нь хачирхалтай. Тохиолдол уу, аль эсвэл ямар нэгэн учир шалтгаан, өс хонзонгийн сэдэлтэй үйлдэл үү? Анхны үзлэгээр гаднын нөлөөгүй гэсэн дүгнэлт гарсан ч цагдаагийнхан учрыг нь олох нь лавтай.

Х.ОЮУНСҮРЭН


URL:

Сэтгэгдэл бичих