Ноолуурын үнэ 45 төгрөгөөс эхэлж байна
Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр энэ оны 1 дүгээр сард ат Дундговь аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 730.0 мянган төгрөг, соёолон үрээ Баян-Өлгий аймагт хамгийн их буюу 983.3 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн бага буюу 599.5 мянган төгрөг, хязаалан шар Сүхбаатар аймагт хамгийн их буюу 1.2 сая төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 583.3 мянган төгрөгийн үнэтэй байна. Нас гүйцсэн эр хонины дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 170.0 мянган төгрөг, Увс аймагт хамгийн бага буюу 111.7 мянган төгрөг, нас гүйцсэн эр ямааны дундаж үнэ Төв аймагт хамгийн их буюу 124.4 мянган төгрөг, Баян-Өлгий аймагт хамгийн бага буюу 81.7 мянган төгрөг байна.
Мал аж ахуйн бүтээгдэхүүний зах зээлийн дундаж үнийн мэдээллээр 2019 оны 1 дүгээр сард үхрийн 2 метрээс дээш урттай ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 17.0 мянган төгрөг, Төв аймагт хамгийн бага буюу 8.0 мянган төгрөг, бусад аймагт 9.0-15.0 мянган төгрөг байна.
Адууны ширний дундаж үнэ Улаанбаатар хотод хамгийн их буюу 16.0 мянган төгрөг, Дорнод аймагт хамгийн бага буюу 7.0 мянган төгрөг, бусад аймагт 7.5-10.0 мянган төгрөг байна.
Хонины ноостой нэхийний дундаж үнэ Улаанбаатар хот, Баян-Өлгий, Дундговь аймагт хамгийн их буюу 2.0 мянган төгрөг, бусад аймагт 0.5-1.5 мянган төгрөг байна. Ямааны ноолууртай арьсны дундаж үнэ Говь-Алтай аймагт хамгийн их буюу 41.5 мянган төгрөг, Баян- Өлгий аймагт хамгийн бага буюу 20.0 мянган төгрөг, бусад аймагт 32.4-41.0 мянган төгрөг байна. Ямааны цагаан ноолуурын нэг килограммын дундаж үнэ Улаанбаатар хот, Завхан аймагт хамгийн их буюу 90.0 мянган төгрөг, Сүхбаатар аймагт хамгийн бага буюу 45.0 мянган төгрөг байна.
URL: