Бахдам мэдээ: Хорт хавдраа ялан дийлсэн 20 хүүхэд “ЭРЭЛХЭГ БААТАР” медалиа гардан авлаа
“Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдөр” жил бүрийн хоёрдугаар сарын 15-нд тохиодог юм байна. Олон улсын “Хүүхдийн хорт хавдартай тэмцэх өдөр”-г Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв 2 дахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэлээ.
Энэ өдөр 20 хүүхэд хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрснээ зарлан – Хонхоо цохиж, “ЭРЭЛХЭГ БААТАР” медалиа гардан авлаа. Уг баярын арга хэмжээнд дуучин A Cool оролцож бяцхан хүүхдүүдэд бэлэг гардуулж баяр дээр баяр нэмсэн байна.
URL: