ХОМ-ийг өнөөдөр 24.00 цаг хүртэл хүлээн авна
Авлигын эсрэг хуулийн дагуу жил бүрийн хоёрдугаар сарын 15-ны дотор хуулийн үйлчлэлд хамрагдах албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй. Энэ дагуу ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа өнөөдөр дуусч байна. Тодруулбал, Хөрөнгө орлогын мэдүүлгийг meduuleg.iaac.mn системээр нэвтрэн бүргүүлнэ. Бүртгэл мэдээллийг хоёрдугаар сарын 15-ны өдөр буюу өнөөдөр 24.00 цаг хүртэл хүлээн авах юм.
Үүний дараа тухайн байгууллагууд гуравдугаар сарын 1-ний өдрийн дотор тайлан мэдээ ирүүлэх ёстой. Хөрөнгө орлогын мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа 108 байгууллага тэдгээрийн 1,625 салбар нэгж дээр мэдүүлгийг бүртгэх үйл ажиллагаа явагдаж байгаа юм.
Авлигатай тэмцэх газраас хөрөнгө, орлогын мэдүүлэг, цахим системийн үйл ажиллагаатай холбоотой асуудлаар заавар зөвлөмж өгч ажиллаж байгаа бөгөөд хуулийн хугацаанд мэдүүлгээ бүртгүүлж, хуульд заасан үүргээ биелүүлэхийг анхааруулж байна.
Б.Аз
URL: