Мадурогийн дэглэмийг хорт хавдартай зүйрлэв

99

БОГОТА. /TACC/. Колумбийн Ерөнхийлөгч Иван Дуке Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурогийн дэглэмийг венесуэлчүүдийг зовоож байгаа хорт хавдартай зүйрлэсэн байна. Энэ тухайгаа тэрбээр телевизийн CNN компанид ярилцлага өгөхдөө мэдэгджээ.

“Мадурогийн дэглэм бол Венесуэлийн бие дэх хорт хавдар, энэ бол төрийн эрх мэдлийн бие даасан салаа мөчир, зах зээлийн эдийн засгийг устгасан дэглэм. Энэ бол ард түмнийг үгүйрүүлж, венесуэлчүүдэд өлсгөлөн авчирсан дэглэм юм. Венесуэлийг эмчлэх, аврах, сэргээн босгох цорын ганц арга бол Мадурог огцруулах гэдгийг дэлхийн хамтын нийгэмлэг хүлээн зөвшөөрсөн” гэж Дуке мэдэгдсэн байна.

Колумбийн төрийн тэргүүний үзэж буйгаар, Мадурогийн засаг захиргаа “хэдийнэ амь тэмцэж эхэлжээ”. “Николас Мадурог би хүмүүнлэг ёсны эсрэг гэмт хэрэг үйлдсэн хүн гэж үзэж байгаа. Өнөөдрийн хувьд би Хуан Гуайдог Венесуэлийн цорын ганц хууль ёсны Ерөнхийлөгч гэж үзэж байна” хэмээн Дуке нэмж хэлжээ.

Montsame.mn


URL:

Сэтгэгдэл бичих