АРИЛЖААНЫ БАНКУУД 96 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН АЛДАГДАЛТАЙ АЖИЛЛАЖЭЭ
Монголбанк 2018 оны арванхоёрдугаар сарын байдлаарх арилжааны банкуудын нэгдсэн тайланг танилцуулав. Тайлангаас үзвэл 2018 оны сүүлийн сарын байдлаар арилжааны банкууд 96 тэрбум төгрөгийн алдагдалтай ажиллажээ.
Хэдийгээр банкуудын нийт актив 2017 оны арванхоёрдугаар сарын эцсээс дөрөв гаруй их наяд төгрөгөөр нэмэгдэж 33 их наяд төгрөгт хүрээд буй ч ийн алдагдалтай ажилласан шалтгааныг судлаачид активын чанарын үнэлгээний дагуу хийгдсэн ажлуудтай холбон тайлбарлаж байна. Тайлангаас үзвэл банкууд алдагдалтай ажилласан ч салбарын хэмжээнд өөрийн хөрөнгийн хэмжээгээ жилийн өмнөхөөс 110 орчим тэрбум төгрөгөөр нэмсэн гэжээ.
seruuleg.mn
URL: