Өдөржин дэлгэц ширтдэг хүмүүст зориулсан нүдээ хамгаалах зөвлөмж

73
Хэрэв та ажил мэргэжлийн онцлогоос болж өдөржин дэлгэц ширтэх шаардлагатай болдог бол нүд хэрхэн ядардагийг мэдэх биз ээ. Заримдаа толгой өвдөж уншиж буй зүйл тань бүдгэрэн жирэлздэг. Энэ нь компьютерийн хорны хам шинж хэмээх өвчинд хүргэх аюултай бөгөөд орчин үед хамгийн хурдацтай тархаж буй нь харамсалтай. Америкийн Нэгдсэн Улсад л гэхэд иргэдийнх нь 60 хувь дээрх өвчнөөр өвддөг байна.

Та өдөрт хоёрхон цагийг л дэлгэц ширтэж өнгөрүүлэхэд дээрх өвчний хохирогч болох аюултай. Гар утас, таблет, компьютер болон зурагтын дэлгэц гээд бүх л зүйл дэлгэцээр дамжуулагддаг болсон энэ үед дээрх шинж тэмдгүүдээс хол байна гэдэг бараг л боломжгүй хэрэг юм. Гэсэн ч бид нүдээ хамгаалах боломжтой. Ингээд бид мэргэжилтнүүдийн зөвлөсөн компьютер удаан ширтэхэд нүдийг бага ядраахад зориулсан зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

Текстээ томруулах

Аливаа зүйлийг уншихад текстийн хэмжээ жижиг байх тусам бид нүдээ онийлгож дэлгэцрүүгээ улам ойртдог. Үүнээс болж толгой өвдөх нь олонтаа. Тэгвэл та текстийн хэмжээгээ улам томруулснаар уншихад илүү амар болж нүд ч бага ядрана.

Нүдээ анивчих

Хүн дэлгэц ширтэх үедээ нүдээ анивчихаа мартдаг гэнэ. Тиймдээ ч нүд хуурайшиж улам ядардаг. Тэгвэл дэлгэц рүү харж байх үедээ аль болох нүдээ олон цавчих хэрэгтэй. Хэрэв хуурайшсан нүдтэй бол нүдний хиймэл нулимс хэрэглээрэй.

Дэлгэцийн гэрэл тохируулах

Дэлгэцний гэрэл хурц тод байх тусам нүд өвддөг. Тиймээс аль болох багасгаж орчиндоо тохируулж байх нь тустай.

“20-20-20″ гэж юу вэ?

Энэ бол нэг төрлийн дасгал бөгөөд та ажлаа хийж байхдаа эсвэл дэлгэц ширтэх үедээ хорин минут өнгөрөх тутамд илүү алсын барааг хорин секунд турш ширтээрэй. Нэг зайнд байх зүйлийг удаан ширтэх тусам нүд илүү ядардаг.


URL:

Сэтгэгдэл бичих