Л.Мөнхбаясгалан экс ерөнхийлөгчийг ”Цензургүй баг”-таа авна гэв үү?

49351504_2255762384691571_788137214759403520_n (1)

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн хөтлөгч, сэтгүүлч Л.Мөнхбаясгалан экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг өөрийн багтаа авч хэрхэн ажилладгаа мэдрүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Учир нь Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй хийсэн уулзалтынхаа үеэр түүний тухай болон бусад сэтгүүлчдийн тухай дурдсан бөгөөд сэтгүүлчид хэрхэн ажилладгийг мэргэжил нэгт Ц.Элбэгдоржид мэдрүүлэхийг хүссэн Л.Мөнхбаясгалан “Энэ Ц.Элбэгдоржийг Цензургүй багт ажилд аваад яаж ажил хийдэг, баримттай хэрхэн танилцдаг, худлаа яриад цэцэрхэж суух зав байдаггүй, хэрэв ажлаа хийхгүй бол цалинг нь хасдаг юм гэдгийг үзүүлэхсэн. Бас юм хийж чаддаггүй сэтгүүлч кофенд гүйхээс ажлаа эхэлдгийг мэдрүүлэхсэн. Энэнээр ажил хийлгэх юмсан” хэмээжээ.

Л.Мөнхбаясгалангийн хувьд Ц.Элбэгдоржтой хоёр удаа ярилцлага хийсэн байдаг бөгөөд түүний хэлж байсан үгс худал болохыг баримтаар нотолсон байдаг. Өнөөдрийн хувьд Ц.Элбэгдорж дахин энэхүү үйлдлээ гаргав уу? Ямартаа ч сэтгүүлчид хэрхэн ажилладгийг түүнд мэдрүүлэхийг хүссэн Л.Мөнхбаясгалан ийн хариу барьсан байна.

 

 

24 баримт.мн


URL:

Сэтгэгдэл бичих