Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хэсэг хуралдлаа
Нийслэлийн 380 жилийн түүхт ой энэ онд тохиож байна. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийн хурал өнөөдөр боллоо. Хурлаар 380 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх арга хэмжээнүүдийн төлөвлөлт, явцыг хэлэлцэж, зарим асуудлуудыг шийдвэрлэв.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт, тохижилт, соёл урлагийн зэрэг иргэдрүүгээ чиглэсэн арга хэмжээнүүдийг зохион байгуулахаар төлөвлөөд байгаа аж. Ажлын хэсгийн ахлах бэлтгэл ажлын явц, зарим арга хэмжээний зохион байгуулалтын талаар хариуцсан албан тушаалтнуудад үүрэг чиглэл өглөө гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
URL: