Бөө нартай холбоотой гэмт хэрэгтэй тэмцэнэ
Улсын Ерөнхий прокурорын газраас /УЕПГ/ өчигдөр хэвлэлийн бага хурал зарлалаа.
Уг хуралд Нийслэлийн Прокурорын газрын орлогч дарга, УЕПГ-ын хяналтын прокурор Д.Мөнгөнцэцэг оролцож өнгөрсөн онд тус газраас хянаж, шалгасан болон цаашид анхаарч ажиллах хэргүүдийн талаар мэдээлэл хийсэн юм.
Мөн энэ үеэр сүүлийн жилүүдэд ихсэх хандлагатай байгаа бөөтэй холбоотой гэмт хэрэгтэй прокурорууд тэмцэж ажиллахаа мэдэгдсэн юм.
Түүнчлэн МАХН-ын дарга Н.Энхбаярт холбогдох “Өргөө” зочид буудал, “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалын талаар түүнээс асуухад “АТГ-ын мөрдөн байцаах алба, Улсын мөрдөн байцаах газрын Хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс хамтран шалгаж байгаа.
Энэ хэрэг нэлээд хүнд гэмт хэрэг учраас илүү нухацтай хандах хэрэгтэй” гэсэн юм.
URL: