Гялгар уутны хэрэглээг хориглосон нь бизнесийн шинэ боломжийг бий болгоно

7

Замби улсад нэг удаагийн гялгар уутны хэрэглээг хориглохоор төлөвлөж буй нь олон дахин хэрэглэх боломжтой уут бүтээх чиглэлд бизнесийн шинэ боломжийг бий болгоно гэж тус улсын Хөгжлийн агентлагаас мэдээлэв.

“Гялгар уутны хэрэглээг хориглох тухай зохицуулалт нь гадны нөлөөгөөр задардаг материал ашиглан өнгө үзэмжтэй, загварлаг хийгээд эдэлгээ сайтай уутнуудыг үйлдвэрлэх бололцоог бүрдүүлж, гар урлалын салбарт ихээхэн хувь нэмэр оруулж, ажлын байрыг нэмэгдүүлнэ” гэж Хөгжлийн агентлагийн тэргүүн Перри Мапани хэлсэн байна.

П.Мапанигийн мэдээлснээр, дээрх хориг нь хоёрдугаар сарын 14-нөөс хэрэгжиж эхлэх бөгөөд Хөгжлийн агентлаг байгаль орчинд ээлтэй, эдэлгээ сайтай уутыг үйлдвэрлэх салбарт оруулах хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх ажээ.


URL:

Сэтгэгдэл бичих