“Fox” агентлагийн хөтлөгч 10 жил гараа угаагаагүй гэжээ
Fox News” мэдээллийн агентлагийн хөтлөгч Пет Хэгсэт нэвтрүүлгийн үеэр пицца идэж байхдаа гараа угаах нь тийм ч чухал зүйл биш хэмээн ярьжээ. Тэр ч бүү хэл нян бактери хүний биед хортой гэдэгт итгэдэггүй учраас 10 жилийн турш гараа угаагаагүй гэж шууд нэвтрүүлгийн үеэр хэлсэн байна.
Түүний энэ үйлдлийг үзэгчид эерэг, сөрөг хоёр талтайгаар хүлээж авч сошиал ертөнцөд санал сэтгэгдлээ илэрхийлжээ. Зарим нь түүнийг эрүүл мэнддээ анхаардаггүй хэмээн шүүмжилж байхад үлдсэн хэсэг нь санал нэг байгаагаа хэлсэн байна. Нэг үзэгч “би бараг 70 настай, өдийг хүртэл ханиад хүрч хүндээр өвдөж байгаагүй, хүний биед нян бактери байгалиас заяасан гэж боддог учраас санал нэг байна” хэмээн дэмжсэн байна.
Гэвч хөтлөгч Хэгсэт шууд нэвтрүүлгийн үеэр эфирт хэлсэн үг нь ердөө хошигнол байсан тухай “USA Today” өдөрт тутмын сонинд ярьжээ. Тэрээр “бидний оршин буй нийгэмд хүн бүрт л гар ариутгагч бий, өдөрт 19,000 удаа гараа ариутгаж байна. Би өөртөө санаа тавьдаг боловч бүх үед бүх зүйлд хэт анхаараад байдаггүй” хэмээн гараа угаалгүй пицца идсэнээ тайлбарлажээ.
“Fox News” агентлагийн хөтлөгч Пет Хэгсэт
АНУ-ын Халдварт өвчний төвөөс гараа тогтмол угаах нь хорт нянг устгах хамгийн зөв аргуудын нэг бөгөөд өвдөх, бусдад нян тараахаас сэргийлж чадна гэж зөвлөсөн байдаг юм.
Эх сурвалж: www.bbc.com
URL: