АНУ, БНХАУ шинжээчдийн түвшинд худалдааны яриа хэлэлцээ хийж эхэллээ
АНУ-ын Худалдааны төлөөлөгчийн орлогч Жеффри Герриш худалдааны санал зөрөлдөөнийг зохицуулах асуудлаар Хятад улстай ээлжит яриа хэлэлцээг хийж эхэлсэн тухай Цагаан ордон мэдэгдсэн байна.
Эхний шатны яриа хэлэлцээ шинжээчдийн түвшинд явагдах бол ирэх пүрэв болон баасан гарагт болох яриа хэлэлцээнд АНУ-ын Худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер, Сангийн сайд Стивен Мнучин нар оролцох төлөвтэй байна.
Харин шийдвэрлэх түвшний яриа хэлэлцээнд Хятадын талаас тус улсын Төрийн зөвлөлийн Шадар сайд Лю Хэ, Хятадын ардын банкны дарга И Ган нар оролцох аж. Энэ сарын 30-31-нд Вашингтонд болсон яриа хэлэлцээнд талууд зөвшилцөлд хүрч чадаагүй юм.
Худалдааны зөвшилцөлд хүрэх эцсийн хугацааг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп ирэх 3 дугаар сарын 1-нээр тогтоосон бөгөөд зөвшилцөлд хүрч чадаагүй тохиолдолд АНУ Хятадын 200 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд ногдуулах татварыг 10-25 хувь хүртэлх хувиар нэмэгдүүлэх юм.
URL: