Ч.Амарбаатар: Бидэнд хүмүүсийн хоолыг булаах шаардлага байхгүй
Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төвийн нэг “Барс групп”-ын тэргүүн Ч.Амарбаатартай ярилцсанаа хүргэе.
-”Барс” худалдааны төвийг хот, хөдөөнийхэн сайн мэднэ. Харин энэ төвийг ямар хүн удирддагийг тэр бүр мэддэггүй. “Барс групп” толгой компани нь гэж явдаг байх аа. Ер нь “Барс групп” ямар үйл ажиллагаа явуулдагийг сонирхмоор байна?
-Манайх санхүүгийн л компани. Хамгийн муугаар хэлбэл, мөнгө хүүлэгч л гэсэн үг. Орчин үеийн хэллэгээр бол банк бус санхүүгийн байгууллага, хөрөнгө оруулалтын ажил хийдэг. Харин компанийн тухай хуулиар бол хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж явдаг. Ер нь толгой санхүүгийн компани. Манайх одоогийн “Барс” захыг 1995 онд дуудлага худалдаагаар авсан. Тэгэхэд 33 саяар дуудаад, тухайн үеийн үнэ ханшаар 147 сая төгрөгөөр авч байлаа.
-Тэр үеийн 147 сая төгрөгийг одоогийнхтой харьцуулах аргагүй. Таныг инженер мэргэжилтэй гэсэн. Зах зээлийн тэр үед та ийм хэмжээний мөнгийг цуглуулсан байсан гэж үү?
-Мэдээж энэ их мөнгө надад байгаагүй. Өндөр хүүтэй, 14 хоногийн зээл хүртэл авч анх бизнесээ өргөжүүлж байлаа. Тэгэхэд, монголчууд дөнгөж бизнес хийж эхэлсэн дээ. Дараа жил нь 1996 онд сонгууль болж, хүмүүст бизнесийн эрх чөлөө олдсон гэж болно. Тэрний үр дүнд юм хийх гэсэн маш олон хүн зах зээлд гарч ирсэн. Тэгээд ч тухайн үед одоогийнх шиг хүн бүр төрийн албанд зүтгээгүй. Харин ч төрийн албанаас гарч эхэлсэн. Одоогийн Ерөнхий сайд болоод явж байгаа нөхдүүд ч нэг хэсэг тодорхой хугацаанд төрийн албыг орхиж, бизнес хийгээд явж байсан юм. Харин тэр үед хүнсний төрөлжсөн захыг байгуулах ажил дээр тогтсон юм. Бусад дэлгүүр, хоршоо, ресторан, гуанз гээд хүн бүрийн хэрэглээг хангадаг түгээлтийн систем хэрэгтэй гэж л анх “Барс”-ыг байгуулсан. Тийм ч учир бид төмөр замтай, бас агуулгатай газрыг ашиглах гэж л тухайн үед худалдаж авсан даа.
-”Барс” худалдааны төв анх төмөр замьн агуулга байсан гэдэг үнэн үү?
- Анх 1961 онд Оросын хүнсний хангамжийн төв байсныг зах зээлийн үеэр Монголд шилжүүлж өгсөн байдаг юм билээ.
-Одоо ч хот, хөдөөнийхөн бүгд “Барс” захаас бараагаа татдаг байх аа. Цаашид энэ зах өргөжих үү?
-”Барс” доторх байшин барилгыг л дээшээгээ хоёр, гурав бүр нийтэд нь дөрөв давхарлаж боломжоор нь тэлсэн. Тэрнээс илүү өргөжүүлэх гэхээр төрийн зүгээс шахалт үзүүлдэг. Нэг хэсэг зарим бичиг, баримт дутлаа ч хээл, хахууль өгөхгүйгээр болоод л байсан. Одоо юм нэхээд огт эсрэгээ болсон. Ямар ч байсан худалдааныхаа талбайг дөрөв дахин томсгосон байгаа. Худалдаалагчдыг тав тухтай байлгах, худалдан авагч ямар тохиолдолд гадаа гарахгүйгээр бүх цэгтээ хүрэх боломж нь бүрдсэн. Харин жимс, ногоо авдаг хүмүүсийн хувьд өөр.
-Энэ төвд худалдаалагддаг хүнсний зүйлс чанарын хувьд адилгүй. Ихэнхдээ хятад ногоо худалддаг гээд хүмүүс өөр өөрийнхөөрөө ярьдаг. Танай түрээслэгчид бараагаа чухам хаанаас оруулж ирдэг вэ. Үүнд хяналт тавина биз?
-Өнөөдрийн байдлаар “Барс”-д тэр тусмаа Улаанбаатарт бууж байгаа бараанууд дунд түргэн мууддаг бараа бий. Тухайлбал жимс, ногоо, төмстэйгээ нийлээд 88 хувь буюу энэ жилдээ 2000 орчим вагон бүтээгдэхүүн бууж байна. Эдгээр бараануудыг Хятадаас импортолдог. Импортлогчдыг их олон төрлөөр засгаас шахах юм аа.
Монголын үндэсний ногоо богино хугацаанд таваар болж гардаг. Тэр нь жаахан төвөгтэй. Тэгээд ирэхээр зарим үед байцааны кг нь 140 төгрөг болж хямдарна. Үүнээс болж өөрийн үндсэн өртгөө ч нөхдөггүй. Энэ нь бараа, зах зээлийг эвдэж байна гэсэн үг. Гэхдээ манай захын худалдаачид импортлох үедээ импортлодог. Дээр нь нийт худалдаачдын 70-80 хувь нь өөрсдөө тариапдаг юм. Тэд ногоогоо Улаанбаатар хотын ойрхон тарьж ургуулдаг. Жимсний хувьд тариалах боломжгүй юм чинь импортоор оруулж ирдэг. Одоо бол импортлогнид гаалийн татвар төлж, дээрээс нь онцгой албан татвар, нэмж НӨАТ төлөөд тээвэрлээд оруулж ирдэг. Ингэж олон дамжлагаар орж ирсэн бараа үнийн хувьд монгол ногоотой ерсөлдөхүйц байгаа нь тэр.
Монгол ногоо тодорхой хугацаанд худалдаалагдаад дуусдаг. Төмсийг нөөцлөх нь олигтой зүйл яагаад ч биш. Аль болох шинэ ургац байх ёстой биз дээ. Манайхан жилд нэг л удаа ургац авдаг. Ургацынхаа үр ашигаар найм бүр есөн cap амьдрах гээд байдаг. Тэгээд ирэхээр өртгөө таваартаа л шингээдэг байхгүй юу. Тэгэхээр монгол ногооны өртөг ендөр байхаас аргагүй юм. Би газар тариалан хөгжүүлж байгаа төрийн бодлогыг эсэргүүцэж байгаа юм биш. Гэхдээ тэр маань бодит зүйл болж чадаж байгаа эсэх нь эргэлзээтэй. Үүнд зөв зохион байгуулалт хэрэгтэй байна. Түүнээс гадна, яг цагаа тулаад ирэхээр, “Барс”-д худалдаалдаг энэ их ногоо, жимсийг Эрээнээс зөөгөөд байгаа юм биш. Хятадын урд зүгээс Гондунаас зеөдөг. Гэтэл хүмүүс Эрээний ногоо л гэдэг.
-Та үүгээрээ чухам юу хэлэх гээд байна. Жаахан тодорхой ярихгүй юу?
-Бид зөв харж сурах хэрэгтэй. Хятад бол том нийлүүлэгч. Тэд хүнсний ногоогоо зөвхөн монголчуудад зориулж тариалаагүй. Ерөөсөө л Хятадын дотоодынхооо хэрэгцээнд зориулж тарьсан, зах зээл дээр байгаа ногоонуудыг л импортлогчид тодорхой хэмжээний зардал гаргаж авчирдаг. Тэгэхээр үүнийг монголчуудад зориулсан муу ногоо гэж ойл-ггож болохгүй. Тэд чинь тэртээ тэргүй хоёр тэрбум хүнийг тэжээж, хүнсний асуудлыг нь шийдэж байгаа. Тэндээс л чанартай, сайныг нь авчирдаг.
Муу, чанаргүй хүнс өнөөдөр тээвэрлэлт, хадгалалт зэргийг даахгуй шүү дээ. Тэгэхээр чанартай байж л Монголын зах зээлд орж ирж борлогдож байгаа хэрэг. Ер нь манайхан юм л бол Хятадыг муулж, үзэн ядацгаадаг. Хятад ногоо идэхгүй, хятад юм хэрэглэхгүй гээд томорцгоодог. Үнэхээр хүнсний аюулгүй байдал энэ бүхэн айхтар нөлөөлж, ард түмнийг хордуулаад байгаа юм болов уу гэсэн бодол төрсөн л дөө. Тэгээд найз нөхөдтэйгөө ярьж байгаад гурван жилийн өмнө олон улсын жишигт нийцсэн өөрсдийн гэсэн лабораторитой болсон. Тэндээ импортоор орж ирж байгаа болоод Монголд тариалсан хүнсний ногоог шинжлүүлсэн.
-Тэгээд яав?
-Монгол ногоон дээр жаахан асуудал үүссэн.
-Монгол ногоон дээр ямар асуудал үүссэн гэж?
- Мэдээж намайг ингэж ярихаар тариаланчид дургүйцэх байх л даа. Үнэндээ монгол ногоо.төмс стандартад тэнцдэггүй. Төмсөнд байх ёстой нитрит нь хэдэн хувиар ч биш, бүр хэд дахин их байдаг. Тэгэхээр дотоодын ургамал, ногоотой харьцаж байгаа хүмүүсийг зөв тарьдаг стандартад сургах хэрэгтэй байгаа юм. Тэгж байж л эко бүтээгдэхүүн гарна шүү дээ. Тэрнээс муу бордоотой, технологи нь буруу бол хор л болох байхгүй юу. Мэргэжлийн хяналтын байгууллага манайхыг жилдээ хэд дахин шалгадаг. Хэрэв тэнцдэггүй байсан бол хэзээний л хаачих байсан биз ээ.
-”Барс-2″ нэртэй төв нээгдсэн. Дээр нь “Барс импекс”, “Барс маркет”, “Барс трейд” гээд хэд хэдэн байгууллага байдгийг мэдэх юм байна. Бүгд танай харьяа байгууллагууд уу?
-”Барс-2″ төсөл хэрэгжүүлсэн. Гадны хөрөнгө оруулалттай компани болоод явчихаж байгаа юм. “Барс импекс”, “Барс маркет”, “Барс трейд” гээд “Барс”-тай холбоотой нэлээд хэдэн газар бий. Гол нь миний чиг үүрэг, хөрөнгө оруулалтаар “Барс групп”-ыг бий болгож байгаа юм.
-Тэгвэл “Барс” гэсэн тодотголтой бүхий л төв зөвхөн таны бизнес гэж ойлгож болох уу?
-Үгүй ээ. Манайхны хэлж заншсанаар “Барс” зах бол гурван хүний өмч байгаа юм. Нэг нь манайх. Тэгээд миний найз нөхдийнх. Тэр байтугай манай лаборатори гэхэд, бас л таван хүний өмч байгаа юм.
-Тэгвэл танайхтай хол-боотой эдгээр төвүүдээр дамжиж хэр олон өрх амьжиргаагаа залгуулдаг гэвэл бүр ч их тоо гарах нь дээ?
-Зөвхөн ногоо импортолдог 40 гаруй хүн бий. Гэтэл тэнд Монголын бүх мах. махан бүтээгдэхүүнүүд байна. Дээр иь бүхий л талх. нарийн боов, сүү цагаан идээ тевлөрдөг. Нийт түрээслэгчид гэвэл 500 орчим бий. Хажуугаар нь нэг талбайг хоёр айл түрээслэдэг юм байна л даа.Тэгэхээр тэднийг цаанаа хичнээн ам, бүлийг тэжээдэг вэ гэдэг асуудал гарч ирнэ шүү дээ. Нэгж талбайгаар нь аваад үзэх юм бол, манайх “Барс” захаас өдөрт 2-4 машин хог ачдаг. Бүх бүтээгдэхүүн баглаа боодолтой ирдэг. Тэнд цэвэрлэгчийн бүхэл бүтэн арми ажилладаг гэж болно. Түрээслэгчдийн өөрсдийнхэн цэвэрлэгч,манай өөрийн цэвэрлэгч гээд олон хүн цэвэрлээд ч хог нь дийлддэггүй газар байгаа юм.
-Хотын төвийн дэлгүүр, супермаркетууд бараагаа танай захаас татаж, үнэ нэмж худалдаалдаг. Бараа бүтээгдэхүүнээ хэрэглэгчдэд бөөний үнээр нь хүргэх тал дээр ямар нэгэн арга хэмжээ авдаг уу?
-Түгээлтийн системээр ажиллаж, амьдрал ахуйгаа залгуулдаг олон хүн байдаг. Тэд ажилтай байг л дээ. Ганц, хоёр кг ногоо авах гэж “Барс” руу явах хэрэг байхгүй. Тэгэхээр зах зээл өөрөө тийм системийг бий болгож байна. Бидэнд өнөөдөр тэр хүмүүсийн хоолыг булаах шаардлага байхгүй.
-Ингэхэд та аль нутгийн хүн гэж явдаг вэ?
-Аав маань Говь-Алтайнх, ээж Өвөрхангайн хүн байгаа юм. Гэхдээ би Говь-Алтайнх гэж хэлүүлэх тийм дуртай биш. Харин Алтай нутгийнх гэдэг утгаараа хүлээн зевшөөрнө.
-Гэр бүлийнхнээ танилцуулахгүй юу. Танай хүүхдүүд хаана, ямар ажил эрхэлдэг вэ?
-Гэр бүлийн хүнтэйгээ Германд хамт сурч байсан. Одоо “Барс групп”-т ажилладаг. Хүүхдүүд сурах нь сурч, ажиллаж байна. Манайх нэг ач хүүтэй. Одоо ач хүү маань л миний амьдралын баяр баясал болчихоод байна.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: