Шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг орлогын АТМ-д хүлээж авахгүй
Хуурамч мөнгөн дэвсгэртээс сэргийлэх үүднээс Монголбанкнаас 5000-ын дэвсгэртийг шинэчлэн гүйлгээд гаргаад байгаа юм. Шинэ таних тэмдэгтэй болсон 5000 төгрөгийн дэвсгэртийн хувьд нүүрэн талд байрлах Соёмбонд сүүлийн үеийн дэвшилтэт технологиор хийсэн гурван хэмжээст(3D) хөдөлгөөнтэй, дээш, доош налуу хөдөлгөхөд өнгө нь солонгорч харагдах Спарк бэхэн элемент оруулж өгснөөр иргэд энгийн нүдээр хараад жинхэнэ тэмдэгтийг хуурамчаас ялгаж танихад хялбар болжээ.
Тэгвэл сар шинийн өмнөхөн гүйлгээд гараад байгаа шинэчлэгдсэн 5000-ын дэвсгэртийг одоогоор орлогын АТМ-д хүлээж авахгүй байгаа аж. Хаанбанкны бэлэн мөнгөний машинуудад шинэ дэвсгэртийг хүлээн авах хөгжүүлэлтийн ажил хийгдэж байгаа гэв.
URL: