Манай улсын мал арван саяар өсчээ

e5e658b5-7189-4f46-bb51-c1d06db57c61

Монгол Улс өнгөрсөн жил 66 сая 400 мянган толгой мал тоолуулсан нь өмнөх оноос 244.700-аар өссөн дүн юм. Үндэсний статистикийн газраас жил бүрийн арванхоёрдугаар сарын 7-17-нд улс даяар мал тооллого явуулдаг. Жил бүрийн статистик тоон мэдээнээс харвал манай улсын мал өсөх графиктай байгаа аж. Тухайлбал, 2015 онд 55 сая 900 мянган толгой мал тоолсон бол 2016 онд 61 сая 500 мянга, 2017 онд 66 сая 200 мянган мал тоолжээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн дөрвөн жилийн дотор манай улсын малын тоо толгой арван саяар өссөн байна.

Өнгөрсөн оны мал тооллогоор хонь, тэмээний тоо өссөн бол үхэр, ямааных багасчээ. Харин адууны тоо өмнөх оны хэмжээнд байна. Тухайлбал, энэ онд хонь 30, ямаа 27, адуу гурав, үхэр дөрвөн саяд хүрээд байгаа аж. Архангай аймаг адуу, үхэр, хонь, Өмнөговь тэмээ, Баянхонгор ямааны тоогоороо бусад аймгаа тэргүүлж байна. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумынхан 572.6 мянган мал тоолуулж, хамгийн олон малтай сумаар тодорчээ. Дашрамд дурдахад, малчдын дийлэнх буюу 29 хувийг 35- 49 насныхан эзэлж байна.


URL:

Сэтгэгдэл бичих