Шалаар нэг Н.Алтанхуяг, Д.Эрдэнэбатын нэр хүнд
Өнөө цагийн хамгийн аймаар онигоотой, нэр хүндгүй дарга бол АН-ын дарга Н.Алтанхуяг болоод байна.
ТВ сувгуудын шууд нэвтрүүлэгт орсон иргэд, Интернэтийн сэтгэгдэлүүд, Сонин сэтгүүл дээгүүр гарч байгаа мэдээнүүдийг хараад шууд л тэгж ойлгох болоод байна.
Арга ч үгүй биз.
АН хамтарсан засгийн газраас гарах болсон нь зөвхөн Н.Алтанхуягийн ажил мэтээр бусад бүлэг фракцууд мэдээлж байна. АН-ын хамгийн том фракц болох МоАХ-ны удирдагч Х.Баттулга хүртэл “Харамсалгүйдээ” хэмээн уулга алдаж байгаа бол бусад УИХ-ын гишүүд нь “ҮЗХ-оор хэлэлцүүлж батлуулна ч гэх шиг юм яриад байх юм” хэмээн мөрөө хавчиж байна. Иргэд үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг, үүрийг нь эвдэхэд валют, махны ченжүүд, ШТС-үүд ч гар бие оролцон үнээ дуу дуугаа авалцан нэмлээ. Н.Алтанхуяг хэрвээ шинэ сонгуулийн хуулиар ямар нэгэн тойрогт нэр дэвшин уналаа ч 28 дотроо АН-ын дарга гэсэн байр сууриар ороод явчихна гэж бодож байгаа бол тэрүүн шиг эндүүрэл байхгүй. Ойрын хугацаанд хуралдах ҮЗХ нь түүнийг авч хаях нь тодорхой төдийгүй хамтарсан засгийн газраас гарах эсэх нь ч эргэлзээтэй билээ.
Гарах шийдвэр гаргалаа ч гэсэн даргын суудал Х.Баттулгад эсвэл З.Энхболдод ирэх нь гарцаагүй юм. Шалаар нэг нэр хүнд нь хөглөрсөн дутуу бодолтой хүмүүсээр намын дарга, ерөнхий нарийн бичгийн даргаа хийлгэж сонгуулиа удирдуулахгүй нь лавтай билээ.
Х.Баттуул
URL: