Жастин Тимберлейкийн төрсөн өдрийн сэтгэл татам “бэлэг”

51

Пүрэв гарагт дуучин Жастин Тимберлейк 38 нас хүрч, түүний гэргий Жессика Биэль нөхөртөө баяр хүргэхдээ, бусдад үлгэр жишээ болсон сайхан хос гэдгээ дахин нотолсон байна. Жессика нөхөртэйгээ дөнгөж болзож эхэлж байх үеийн дурсгалтай зургийг Инстаграмдаа оруулж, “Санаа зовмоор хуучинсаг хэв загвартай, хэт тод ягаан усны хувцастай зургаа хамт авахуулснаас л хойш чи намайг үргэлж инээлгэж, аз жаргалаар бялхуулсаар ирсэн. Инээсээр байгаад нүүрэнд минь тогтсон инээвхийллийн үрчлээнд би чамайгаа буруутгадаг. Гэсэн ч би тэр үрчлээг хэнээр ч, юугаар ч солихгүй. Яагаад гэвэл чиний наргианч, хөгжилтэй байдал, намайг үргэлж инээлгэдэг алиа хошин зангийн илэрхийлэл болсон тэрхүү зураас, үрчлээсийг би насан туршдаа нандигнаж явах болно. Хайртай шүү” гэжээ.

Алдарт дуучин Жастин Тимберлейк, Холливудын нэрт жүжигчин Жессика Биэль нарыг дэлхийн шоу бизнесийн ертөнцөд тун ховордоод буй бат бөх сайхан хосоор нэрлэдэг. Тэд 12 жилийн өмнө буюу 2007 онд анх болзож эхэлсэн бөгөөд 2011 онд сүй тавьж, 2012 онд Италийн Фазанод хуримласан билээ. Хосууд 2015 онд хүүтэй болж, Силас Рандль Тимберлейк хэмээн нэрлэсэн юм. Ямартай ч, олон жил хамтдаа байгаа Холливудын сайхан хос өөрсдийн хайр дурлал хүчтэй хэвээр байгаа гэдгийг шүтэн бишрэгчиддээ ийнхүү харууллаа.


URL:

Сэтгэгдэл бичих