Ахмадуудын футзалын аваргууд тодорлоо
Тэмцээний 37-42 насны аваргын алтан медалийг Улаанбаатар Сити баг хүртсэн бол тэдэнд 6:1-ийн харьцаатай финалд хожигдсон Замчин мөнгөн медалиар энгэрээ мялаалаа. Харин хүрэл медалийн төлөөх тоглолтод Тулга баг өрсөлдөгчөө 3:2-ын харьцаатай буулган авснаар тэдний хамт шагналын тавцанд гарсан байна.
43-48 насны ангилалд Оюутан баг хүрэл медалийг хүртсэн бол финалын тоглолт мөн л сонирхолтой өрнөж Сэлэнгэ-Замчин баг аваргын алтан медалийн эзэн болж, Улаанбаатар Сити мөнгөн медальтай үлдлээ.
49-54 насны ангилалд Алтан медалийн төлөөх тоглолт тун сонирхолтой өрнөж Эрчим – Оюутан багуудын тоглолт үндсэн цагт 3:3-ын харьцаатай тэнцэв. Ингээд торгуулийн цохилтоор ялагчийг тодруулах болоход Эрчим 6:5-аар аваргын алтан медалийг зүүжээ. Харин тэдний хамт Хөдөлмөр хүрэл медалийн эзэн болсон байна.
55-59 насны ангилалдМонголын Өмгөөлөгчдийн Холбооны баг хүрэл медалийн эзэн болсон бол Шинэ Яармаг мөнгөн медалийг зүүж, Бага Тойрог аваргаллаа.
Тэмцээний хамгийн ахмад насны ангилал буюу 60+ насанд Хөдөлмөр клуб аваргын алтан медалиар энгэрээ мялааж, Соёмбын Барсууд болон Эрдэнэт-Багануур багууд удаалжээ.
Б.ОД
URL: