Сураггүй болсон цэрэг олдоогүй байна

24

Увс аймгийн Баруунтуруун сум дахь 0311-р ангийн байлдагч хил дээр харуулын үүрэг гүйцэтгэж байгаад энэ сарын 30-ний өглөө 09.30 цаг орчимд ор сураггүй алга болсон талаар өчигдөр мэдээлсэн билээ.
Завхан аймгийн Асгат сумаас цэргийн албанд татагдсан байлдагч Ц.Вангансүрэнг эрэн хайх ажиллагааны явцад ОХУ-ын хил давсаныг тогтоосон юм. Тэрбээр АКА буу, 50 ширхэг сумтай, морио унаад айлын мал туугаад хил гарсан гэх мэдээлэл байгаа юм.
Тиймээс эрэн хайх ажиллагаа ямар шатанд үргэлжилж байгаа талаар ХХЕГ-аас асуухад “Одоогоор тодорхой зүйл хэлэх боломжгүй. Байлдагч Ц.Вангансүрэнг олоогүй байна. Эсэн мэнд байгаа гэдэгт найдаж байна” гэв.

О.Гэрэлт
Оллоо.mn


URL:

Сэтгэгдэл бичих