“Оргил”-ын Ж.Ганбаатарт хүн чанар байна уу!
Өнгөрсөн бямба гарагт УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар Баянгол дүүргийн сонгогчдоо хүлээн авч Улаанбаатар паласын их танхимд арга хэмжээ зохион байгуулж энэ үеэр нь 83 настай буурай М олны хөлд гишгэгдэн нас барсан харамсалтай хэрэг гарсан тухайг бид мэдээлж байсан. Тус уулзалтад 4000 орчим ахмадууд цуглаж Ж.Ганбаатар гишүүн гурван зуун мянган төгрөгөөс нэг сая төгрөгийн азтан шалгаруулжээ. Харин азтан болоогүй ахмадуудад 2 кг гурил, 1 кг чихэр, 1 кг будаа зэргийг өгчээ.Уг бэлгийг нь авах гэсэн ахмадууд нэг нэгнийхээ урдуур орж, шавцгааснаас болж 53 настай хүүгээ дагаж очсон 83-тай буурал олны хөлд гишгэгдэж амь насаа алдах нөхцөл бүрдсэн аж.
Хамгийн эмгэнэлтэй нь Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Ж.Ганбаатарын зохион байгуулсан тус уулзалтад хүрэлцэн очиж азай буурлуудад сүрийг үзүүлж “шүдгүй арслан” болж буй тухайгаа бас яриэд амжиж. Тэрбээр ““Би тэмцэл хийж байгаа. Улс эх орны баялгийг идэж байгаа бүлэглэл гэмт хэрэгтнүүдтэй тэмцэж байна. Би зарим үедээ хүчгүйдэж байгаа. Энэ үед иргэн та бүхний тус дэм итгэл чухал хэрэгтэй шүү. Газар доорх байгалийн баялгийг хэдэн гэр бүл хуваан идэх биш, жирийн иргэн та бүхэн ашиг хүртэх ёстой. Үүний тулд Салхит, Асгатын мөнгөний ордоос ажиллагаагаа эхэлсэн. Ажлын байрыг нэмэгдүүлж, иргэдийнхээ амьжиргааны түвшинг сайжруулах дорвитой ажлыг хийх болно” хэмээн сүрийг үзүүлжээ. Ямартай ч Ж.Ганбаатарын үмх гурил, будаа, чихрийг авах гэж очсон 83 настай буурай харамсалтайгаар амь насаа алдсан нь ар гэрийнхэд маш том гарз гарсан. Гэтэл сар шинийн баяраар ах, дүү хамаатан садан үр, ачаа тойруулан суугаад баярлах ёстой байсан.
Гэтэл өөрийнх нь уулзалтад очиж амь насаа алдчихаад байхад эрхэм гишүүн одоог хүртэл эмгэнэл илэрхийлэн талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйгаагүй байна. Тэгвэл дээрх уулзалтыг зохион байгуулсан Ж.Ганбаатарт хариуцлага тооцох уу гэх асуулт ч цахим ертөнцөөр хөвөрч байна. Тэгвэл Эрүүгийн хуульд зааснаар “Хүний амь нас хохироход хүргэсэн, амь нас эрсдэх нөхцөл байдал үүсгэсэн, зохион байгуулсан, эмх замбараагүй байдал үүсгэсэн, зохион байгуулсан гэх зэрэг зүйл анги” байдаг байна. Тиймээс хүний амь насыг аюултай байдалд хүргэсэн, зохион байгуулсан гэсэн заалтаар УИХ-ын гишүүн Ж.Ганбаатарыг шалгах бүрэн үндэслэл бүхий хуулийн заалт нь байгаа учраас түүнийг буурайгийн үхэлд холбогдуулан шалгаж болно гэсэн үг. Юутай ч өнөөгийн Монголын эмгэнэл улс төрчдийн байж байгаа байдал ядуу ард түмний амиар тоглоод өнгөрч байгаа нь биднийг 2020 онд ямар сонголт хийхийг анхааруулсан хэрэг. Улстөрийн амбицаа өсгөх гэсэн Ж.Ганбаатарын нэр хүндийн төлөөсөнд 83 настай буурай харамсалтайгаар амь насаа алдсан байхад эрхэм гишүүн хүн чанар гаргаж одоог хүртэл эмгэнэл илэрхийлэлгүй үр ач, хүүхдүүдээс нь уучлалт гуйгаагүйъ нь “Оргил”-ын гэх тодотголтой Ж.Ганбаатарын үнэн царайг харин ч нэг харуулчихлаа даа.
URL: