“Таван богд” группийн захирал Ц.Баатарсайханы хамаарал бүхий компаниуд Үнэ тогтворжуулах хөтөлбөрөөс авсан 40 тэрбумын зээлээ төлсөн үү

106

Өнгөрсөн оны сүүлчээр улс төрийн хүрээнд ЖДҮ гэх хэллэг ихээхэн газар авсан. Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөрөөс албан тушаалаа ашиглан их хэмжээний зээл авсан гэх улс төрчид одоо ч нүүр амаа улалзуулан бэртчилсээр яваа.

ЖДҮ-гийн шуугианаар Засгийн газраас хэрэгжүүлдэг нэлээд хэдэн сан байдаг бөгөөд эндээс олон хүн буруу аргаар хөнгөлттэй зээл авсан болох нь илэрээд байгаа. Үүний нэг бол Үнэ тогтворжуулах хөтөлбөр юм.

Тус хөтөлбөрөөс зээл аваад олон жилийн турш чив чимээгүй “мартагдсан” байгаа 43 компанийг илрүүлсэн бөгөөд энэхүү 43 компаний тэргүүн эгнээнд Таван богд группийн захирал Цагаачийн Баатарсайхан гэгч эрхэм байсан нь нэлээд их анхаарал татав. Учир нь Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд зарцуулсан 3 их наяд төгрөгийн 40 тэрбумыг нь энэ хүний хамаарал бүхий 3 компани хувааж авсан явдал юм.

Үнэ тогтворжуулах хөтөлбөрийн хүрээнд таван дэд хөтөлбөр хэрэгжүүлж, 3 их наядын зарцуулсан байдаг. Харин энэхүү таван дэд хөтөлбөрийн нэг Гурилын үнэ тогторжуулах хөтөлбөрт Цагаачийн Баатарсайхан гэгч энэ эрхэмийн хамаарал бүхий Од групп ХХК 16.318.000.000 \16 тэрбум 318 сая\, Улаан Од ХХК 200.000.000 \хоёр зуун сая\, Улаанбаатар гурил ХХК 24.000.000.000 \24 тэрбум\гэсэн гурван компани нийтдээ 40.518.000.000 \40 тэрбум, 518 сая\, төгрөгийн санхүүжилт авсан байна.

Дараах зурагт эдгээр компани нь Цагаачийн Баатарсайхан гэгч энэ хүний хамааралтай болохыг нотолж байгаа юм. Иргэний бүртгэл мэдээллийн санд албан ёсоор байршсан мэдээллээр эдгээр компаниуд хэдийгээр өөр нэр, өөр эзэмшигч, захиралтайгаар уг зээлийн хөнгөлөлтөд хамрагдаж санхүүжилт авсан ч хамаарлын бүртгэлээрээ Таванбогд группийн захирал Цагаачийн Баатарсайхан гэгчийн бүрэн хамааралтай нь харагдаж байна.

Харамсалтай нь энэ компаниуд зээлээ зориулалтын бусаар зарцуулсныг ШӨХЗГ, Үндэсний аудитын газар баталсан. Зээл тараах үеэр тариаланчид “Улаанбаатар гурил” үйлдвэрийн захирал Ц.Баатарсайханы хямд үнээр буудай худалдан авах гэсэн явуулга хийж байна” хэмээн эсэргүүцэж байсныг иргэд, ялангуяа тариалангийн салбарынхан санаж байгаа байх.

Монголын үр тариа эрхлэгчдийн газар тариалангийн холбооны ерөнхийлөгч Л.Цандэлэг гэхэд:

-Гурван жил бид нар Р.Бурмаа, “Таван Богд”-ын Ц.Баатарсайхан эд нарын ганд дарлуулж ирлээ. Импортын будаанд … Тэгээд тэр оруулж ирсэн будаа нь чанаргүй. Өт хорхойтой. Мэргэжлийн хяналт дээр очоод л чанар нь илэрсэн. Бичиг цаас нь одоо хүртэл бид нарт байгаа. Ямар муу будаа орж ирсэн гэж бодож байна. Тэгээд л гурил хийгээд л ард түмэнд шахчихаж л байгаа байхгүй юу. Ийм эрээ цээргүй, дэндүү мөнгө бодсон хэдхэн монополь улсуудыг даврааж, тэд нартай нийлж хуйвалдаж, үндэснийхээ тариаланчдыг гишгэлж болохгүй биз дээ хэмээн ярьж байсан нь хэвлэлүүдийн хуудаст үлджээ.

Эх Сурвалж: Dorgio.mn


URL:

Сэтгэгдэл бичих