ХУЛГАЙЛАГДСАН 10 ХҮҮХЭД АМИА АЛДЖЭЭ
Танзанид хулгайлагдсан хүүхдүүд амиа алдаж, биеийн хэсгүүд нь бүрэн бус байдалтай олдсон талаар тус улсын эрх баригчид даваа гаригт мэдээлжээ. Танзаний Эрүүл мэндийн сайд Фаустин Ндугулилегийн хэлснээр, тус улсын баруун өмнөд нутгийн Ньомбе дүүргээс алга болсон дээрх 10 хүүхдийг өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш эрэн хайж эхэлсэн байна.
Цагдаагийнхан тус бүс нутагт эрлийн ажиллагаа явуулсны дүнд өнгөрсөн долоо хоногт цогцсуудыг нь олжээ. Ндугулиле “Одоогийн байдлаар бид 10 цогцос олж илрүүлээд байгаа бөгөөд тэдний биеийн хэсгүүд болон шүднүүд нь алга болсон байсан” гэж хэлжээ. Энэхүү аллага нь шулмын зан үйлтэй холбоотой үйлдэгдсэн байж болзошгүй хэмээн таамаглаж буй аж.
Дээрх хүүхдүүдийн долоо нь өнгөрсөн сард гэрээсээ хулгайлагдсан байна. Танзаний Эрүүл мэндийн сайд Ндугулиле өнгөрсөн оны арванхоёрдугаар сараас хойш маш олон эцэг эх хүүхдүүдээ эрэн хайж эхэлсэн хэмээн мэдээлжээ. Тэрбээр “Бид хүчирхийлэл үйлдэгчдийг олж илрүүлэхийг хүсч байна. Бид дахин ийм үйлдэл гаргуулахгүйн тулд, дээрх зан үйлийг таслан зогсоох хэрэгцээ шаардлагад нийцүүлэн хүмүүст ойлгуулах нь чухал юм” хэмээн ярьжээ.
Эх сурвалж: CNN
URL: