Шарагчин гахай жилийн онцлох брэндүүд
Бусдаас ялгарч, тансаг зэрэглэлд багтах монгол брэндүүд
Шарагчин гахай жилийн сар шинийн баяр эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Бид нэг үеэ бодвол харьцангуй олон төрлийн брэнд үйлдвэрлэдэг болжээ. Тэр дундаа бусдаасаа ялгарч, тансаг зэрэглэлд багтах бараа бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэж байна. Эдгээрээс энэ жилийн Цагаан сарын онцлох брэндүүдийг уншигч та бүхэнд сонирхуулъя.
“ГОВЬ”
Олон улсад хэдийнэ танигдсан “Говь” компани Цагаан сард зориулж монгол дээлний уламжлалт загварыг худалдаанд гаргасан байна. Мөн бүсгүйчүүдийн сонирхлыг татах гоёмсог шаалинууд, бүх сүлжмэл бүтээгдэхүүндээ онцгой урамшуулал, хямдрал зарлажээ. Ноолуур эдлэлийг эрхэмлэгч хүн бүр тэдний хувцасны чанарыг андахгүй. Тиймээс баярын сонголтонд “Говь”-ийн ноолууран бүтээгдэхүүнийг багтаах биз ээ.
“ТАВАН НҮДЭН”
“МИНПРО” компани монгол угсаатны өв, соёл, уламжлалыг шингээж бүтээсэн “Таван нүдэн” брэнд анх “Монгол” загварын хутга үйлдвэрлэснээр олонд танигджээ. Тус компани бидний хүндэтгэн дээдэлж явдаг уламжлалт хэрэгслүүдийг хамгийн дээд зэргийн чанартайгаар үйлдвэрлэж байна. Үүнд 4 загварын 15 төрлийн хутга, XIII зуунд хамаарах хүрэл цутгамал аяганы хэлбэрийг эш аван ясан шаазангаар бүтээсэн цай, хоолны аяганууд багтаж байгаа аж. Дашмаг, асаагуур, хундага зэргээс бүрдсэн багц нь тун нүнжигтэй харагдана билээ. “Таван нүдэн” брэнд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн тансаг зэрэглэлийн монгол брэндийг бүтээхээр хичээн ажиллаж буй. Өв уламжлал шингэсэн, тансаг зэрэглэлийн, дээд зэргийн чанартай уг брэнд Сар шинийн баярын гол брэндүүдийн нэг яах аргагүй мөн билээ.
“БАЙГАЛ”
Үндэсний уламжлалт хээ, загвартай ээмэг, зүүсгэлийг өөрчлөн шинэчилсэн брэнд бол “Байгаль” юм. Чамин ганган бөгөөд үндэсний хэв маягийг илэрхийлсэн ээмэг, зүүсгэл нь бүсгүйчүүдийн анхаарлыг татна. Монголдоо үйлдвэрлэгддэг тус брэнд гадаадын улсуудад захиалгаар нийлүүлдэг. Мөн тэд монгол гэрийн хэлбэр, хийцийг илэрхийлсэн хээтэй шаасан аяга таваг, морин хуурын толгойтой ган халбага зэргийг үйлдвэрлэж байна. Дээд зэрэглэлийн чанартай, чамин хэрэглээг эрхэмлэгч бүсгүйчүүд сар шинийн баяраар “Байгаль” брэндээр гоёх биз ээ.
“LHAMOUR”
Түүхий эдээ боловсруулахаас эхлүүлээд эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах бүх шат дамжлагаа эх орондоо гар аргаар хийдэг “Lhamour” брэнд Цагаан сарын онцлох үйлдвэрлэгч яах аргагүй мөн. 100 хувь байгалийн гаралтай, монгол хүний биеийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг тус гоо сайхны брэнд сар шинийн баярт зориулж бүтээгдэхүүнүүдээ багцаар нь, баярын савлагаатайгаар ч худалдаалж байна билээ.
“АУРУГ”
Монголчууд Хархорум хотоос өмнө одоогийн Хэнтий аймгийн нутагт Ауруг хотод амьдарч байсныг манай эрдэмтэн судлаачид олж тогтоожээ. Чингис хаан дайн байлдааны олз омгоо тус хотод хадгалдаг байсан гэдэг. Эртний хот “Ауруг” нэрээр нэрлэгдсэн брэнд саяхан мэндэлж худалдаанд гарчээ. Уг бүтээгдэхүүн нь есөн эрдэнийн шүүлтүүртэй, загвар хийц нь тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүнд байх ёстой өнгө үзэмжийг илэрхийлсэн байна. Уламжлалт чанарыг орчин үеийн шийдэл, технологитой хослуулан бүтээсэн уг брэнд Шарагчин гахай жилийн сар шинийн баярын өнгийг тодорхойлох биз ээ.
Эх сурвалж http://www.info.mn
URL: