“Huawei” компанийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн хэрэгт буруутгажээ
АНУ Хятадын “Huawei” компанийг аж үйлдвэрийн тагнуул хийсэн, санхүүгийн хүчирхийлэл үйлдсэн, хориг арга хэмжээг зөрчсөн, хууль, шударга ёсыг боогдуулсан зэрэг хэд хэдэн хэрэгт буруутгажээ. Энэ тухай АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитэкер мэдэгдсэн байна.
Сиэтлхот дахь Прокурорын газрын мэдэгдэж байгаагаар, “Huawei” компани 2012 оноос хойш Америкийн T-Mobileкомпанийн ухаалаг гар утаснуудыг шалгахад ашиглаж байсан тоног төхөөрөмжийн талаархи мэдээллийг авах гэж оролдсон байна. Түүнчлэн “Huawei” компанийн мэргэжилтнүүд тус төхөөрөмжийн зургийг нь авч, зарим эд ангиудыг нь хулгайлсан гэжээ.
АНУ-ын эрх баригчдын мэдэгдэж байгаагаар, “Huawei” компани Америкийн “T-Mobile” компанид байсан системтэй ижил системийг байгуулахаар тооцоолжээ.
Түүнчлэн Нью-Йорк дахь АНУ-ын Хууль зүйн яамны нийтэлсэн баримт бичигт дурдсанаар, АНУ “Huawei” компани болон тус компанийн хэд хэдэн ажилтныг санхүүгийн хүчирхийлэл үйлдсэн, мөнгө угаасан, Ираны эсрэг АНУ-ын хориг арга хэмжээг зөрчсөн хэргүүдэд буруутгаад байгаа аж.
“АНУ-ын хүсэлтээр өнгөрсөн 12 дугаар сард Канадын эрх баригчид “Huawei” компанийн санхүү хариуцсан захирал Мэн Ваньжоуг Ванкувер хотод баривчлан саатуулсан тухай мэдэгдэж байсан билээ. Түүнийг шилжүүлэн өгөхийг АНУ хүсч байгаа. Канадын Засгийн газар тэвчээртэй хандаж, хуулийг хатуу дагаж мөрдөж байгаад бид талархаж байна” хэмээнУитэкерхэлсэн байна.
montsame.mn
URL: