Рэп дуучныг нас барснаас хойш 7 сарын дараа хүү нь мэндэлжээ

32

Рэп дуучин XXXTentacion буудуулж нас барснаас долоон сарын дараа хүү нь мэндэлжээ. Өнгөрөгч бямба гарагт талийгаачийн ээж Клеопатра Бернард хүүгийнх нь найз бүсгүй Женесис Санчес эсэн мэнд амаржсан талаар мэдээлсэн байна. Бяцхан Жекьюм Онфрой хүү талийгаач эцгийнхээ 21 насны төрсөн өдрөөс хойш гурав хоногийн дараа хорвоод мэндэлсэн аж.

XXXTentacion амьддаа хүүдээ нэр сонгочихсон байсан тул гэр бүлийнхэн нь талийгаачийнхаа эцсийн хүслийг гүйцээн тэрхүү алдрыг нь хайрласан аж. “Жекьюм гэдэг нэрийг хүү маань нас барахаасаа өмнө сонгочихсон байсан юм. Энэ нь “Өөр газар”, “Дараагийн орчлон ертөнц” гэсэн утгатай юм л даа. Хүү маань бидэнд ийм сайхан бэлэг үлдээгээд одсон” хэмээн ээж Бернард нь нийгмийн сүлжээнд бичжээ.
XXXTentacion буюу Жасе Двэйни Онфрой 20 насандаа, өнгөрөгч оны зургаадугаар сард бусдын гарт амиа алдсан билээ. Сарын дараа цагдаа нар дөрвөн этгээдийг энэхүү хэрэгт буруутган саатуулсан байна.

Эх сурвалж www.wikimon.mn


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих