Уулын оргилд авирч, зургаа авхуулдаг бүсгүй хавцалд унаж нас баржээ
Тайваны хамгийн өндөр оргилд авирч, усны хувцастай гэрэл зургаа авахуулан, олон нийтийн сүлжээнд нийтэлдэг 36 настай бүсгүй Жижи уулын хавцалд унан, осгож нас баржээ. Бүсгүй өнгөрсөн амралтын өдөр Юнхангийн үндэсний паркт ээлжит зураг авалтаа хийж байгаад хавцалд унасан бөгөөд хиймэл дагуулын утас хэрэглэн ослын мэдээг найз нараа хүргэж чаджээ.
Фенүүд нь Bikini Climber гэж нэрлэдэг энэ бүсгүй 20-30 метр өндрөөс унаж, биеийн доод хэсэг хөдлөхгүй байна гэж найзууддаа дуулгаж амжжээ. Энэ мэдээ осол хаана болсон координатыг тогтооход тус болсон байна. Тайваны аврах багийнхан түүнийг аврахаар мягмар гараг хүртэл оролджээ.
Цаг агаарын таагүй байдлаас болж өндөр уул руу аврах нисдэг тэрэг хүрч чадахгүй, нэлээд саатжээ. Нисдэг тэрэг ослын газарт гурван удаа хүрсэн нь ч бууж чадалгүй буцаж, эцэст нь аврагчид уул руу явган авирсан байна.
Тэр хэдийгээр ууланд явахдаа уулсын хувцас өмсдөг ч яг зураг авахуулахдаа ийм хувцас сонгодог байна. Жижигийн фэйсбүүк хуудас 18 мянга гаруй дагагчтай, өнгөрсөн жил FTV-д өгсөн ярилцлагадаа дөрвөн жилийн дотор 100-аас дээш уулын оргилд гарсан хэмээн ярьж байжээ. Мөн тэр 100 ууланд өөр өөр бикини өмсөж зураг авахуулахыг хичээдэг. Гэхдээ дөнгөж 97 орчим бикинитай учраас заримдаа санамсаргүйгээр давтан хэрэглэдэг хэмээн ярьж байжээ.
Тайвань хэдийгээр халуун орон боловч, уулууд 3000 метрийн өндөр оргилтой. Өвлийн улиралд уулын орчимд сэрүүсдэг нь бикинтай бүсгүй осгож, эндэхэд нөлөөлжээ.
Эх сурвалж: japantimes.co.jp
URL: