Мал нядалсан мэт хүний амь хөнөөжээ
Энэ сарын 02-03-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 13 дугаар байрны урд хүн амины онц ноцтой хэрэг гарлаа. Биднийг хэргийн газар очиход 13 дугаар байрны урд байдаг үргэлжилсэн гражуудын баруун буланд маш их хэмжээний цус хөлдсөн байдалтай байв.
Амиа алдсан этгээд нь 35-40 орчим насны эрэгтэй байсан байна. Хэрэг гарсан 13 дугаар байрны оршин суугчдын ярьж буйгаар талийгаачийг зодож хөнөөсөн аж. Мөн цогцос удсан байдалтай хөлдсөн байсан гэнэ.
Хүн амины онц ноцтой хэрэг гарсан тус газраар олон хүн явж өнгөрөх юм билээ.
Анх харсан хүн айж цочирдохоор үнэхээр аймшигтай байв.
Мал нядалгаа хийсэн юм уу гэмээр тэр хавийн газар нэлэнхүйдээ цус болсон байсан юм.
Тус байрны оршин суугчид хэргийн газрыг хараад маш ихээр айж балмагдсан тухайгаа ярьж байсан юм. Бид хэргийн талаар тодруулахаар орцны жижүүрүүдтэй уулзсан ч тодорхой мэдээлэл өгөхгүй байв. Гэгээн цагаан өдөр улаан нялга болсон газраар хүүхдүүд хүртэл алхаж явах нь сэтгэл сэрдхийлгэм байлаа.
Нэмж хэлэхэд хэрэг гарсан газарт архинд хөлчүүрхсэн эрэгтэй өөрийн ухаангүй болтлоо тасарчихсан хэвтэж байна лээ.
Ямартай ч аймшигт аллагын хэргийг цагдаагийн БГД-ийн хэлтэс шалгаж эхэлсэн байна. Хүний амь хөнөөсөн гэмт этгээд хэргийн газраас зугтаасан учир эрэн сурвалжилж байгаа юм байна.
Эх сурвалж Өглөөний сонин
URL: