Мялзангаар өвчилсөн 97 гахайг устгажээ
Мэргэжлийн хяналтын байгууллага Баянзүрх дүүргийн 21, 22, 24 дүгээр хорооны нутаг дэвсгэр мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд өрхийн гахайн аж ахуй эрхэлж буй айлуудад хяналт шалгалт, тандалт судалгааг явуулжээ. Нийт дөрвөн иргэний гахайн мах, цусны дээж авч Улсын мал эмнэлгийн ариун цэврийн төв лаборатои /УМЭАЦТЛ/-д шинжлүүлэхэд гахайн Африкийн мялзан өвчин оношлогдсон байна.
Иймд дүүргийн Онцгой комиссын албан даалгавраар мэргэжлийн ангийг тус хороодод ажиллуулан 065 дугаар цэргийн ангийн 14, зургаан иргэний 76, эзэн нь тодорхой бус жалганд үхсэн 7, нийт 97 толгой гахайг устгажээ.
Ингэхдээ ариутгал, халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлж хяналт тавин, ариутгалын уусмалаас дээж авч НМХГ-ын төв лабораторид хүргүүлсэн аж.
Ж.Болор
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: