Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 91,3 хувь нь бүртгэлдээ хамрагджээ

5c482d864c2eeХовд аймгийн хэмжээнд цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын шинэчилсэн тоо бүртгэлийн ажлыг 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2019 оны 1 дүгээр сарын 09-ний өдрүүдэд зохион байгууллаа. Холбогдох хууль тогтоомжинд заасны дагуу цэргийн бүртгэлд хамрагдах нийт иргэдийн 91,3 хувь нь бүртгүүлсэн хэмээн аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас мэдээллээ.

Энэ удаагийн бүртгэлд цэргийн үүрэгтнүүдийн 7,5 хувь нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр бүртгүүлээгүй байна. Тэдгээр хүмүүсийг Зөрчлийн тухай хуульд заасны дагуу 100 мянган төгрөгөөр торгоно гэдгийг албаныхан мэдэгдэв.

Ховд аймгийн 17 сумаас Эрдэнэбүрэн, Алтай сумууд Цэргийн бүртгэлийн ажлын гүйцэтгэл, дүн мэдээний нэгтгэлээрээ манлайлж, ажил үүргээ амжилттай биелүүлжээ.


URL:

Сэтгэгдэл бичих