Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

43

Попкорн төрсөн өдөр

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

Попкорн нь popped corn буюу тэсэрдэг эрдэнэ шишгэсэн утгыг илэрхийлнэ.

Халалтаас тэсэрдэг попкорны чанарыг хэн анхлан нээсэн нь тодорхойгүй ч эртний хүмүүс гал түймрийн үеэр анх олж мэдсэн хэмээн таамагладаг.Үүнийг батлах эрдэнэ шишийн үр, сав суулга зэргийг археологчид эртний Перугийн булшнаас олжээ.

Зарим эх сурвалжийн мэдээллээр 1630 оны нэгдүгээр сарын 22-нд британи колончлогчид индианы овгийн удирдагч Кводекуайнаас нэг ууттай үл мэдэгдэх хүнс бэлгэнд авсан нь эрдэнэ шиш байжээ. Үүнээс хоёр зууны дараа л попкорн алдаршиж эхэлсэн байна. ХVI зууны эхээр Мексикийн хүн ам попкорныг хоол хүнснээс гадна үсний чимэг, зүүлт болгон хэрэглэж байжээ. Европчууд энэ хөөсөн хүнсийг зөвхөн 1630 онд мэдэж авчээ. Түүнээс хоёр зууны дараа Америкийн Иллинойс мужийн нарийн боовчин  Чарли Критоз гэдэг хүн попкорн бэлтгэх «Поппер» гэх машиныг бүтээжээ.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

Cretors Company одоо хүртэл попкорн бэлтгэх төхөөрөмжөө үйлвэрлэж байна.Харин гэрийн нөхцөлд уг төхөөрөмжийг 1925 оноос ашиглах болов. Кинотой попкорныг анх холбосон хүн нь Сэмюэл Рубин.Тэрээр их хямралын үеэр  Нью-Йоркийн  аж үйлдвэрийн дагуул хот Лонг-Айленд Ситийн кинотеатрт попкорн зарах автоматыг ашиглажээ. 1934-1940 онуудад түүний буянаар Америкийн  кинотеатруудад  попкорны хэрэглээ 20 дахин нэмэгджээ.

Богино долгионы шарах шүүгээ гарч ирэхэд мөн попкорн л тусалсан. Перси Спенсер  түүхий үр нь богино долгионы туяанд “тэсэрч” буйг 1945 онд хараад энэ технологийг патенталж авсан байна.  Харин хэт богино долгионы шүүгээнд попкорн шарах  уутыг зөвхөн 1984 онд үйлдвэрлэлд оруулсан байдаг.

100 гр попкорн300 килокалорын илчлэгтэй. Ээрдэнэ шишийг тааруулан хэрэглэвэл ашигтай хүнс. Нью Мехикогийн ойролцоохБет Кейв агуйгаас олдсон попкорны үр 5600 жилийн настай бол Перугийн булшнаас олдсон эрдэнэ шиш 1000 гаруй жилийн өмнөх.

МЭӨ 300жилийн өмнөх Мексикийн нэгэн булшнаас дэлбээлсэн малгайтай, эрдэнэ шишийн охин тэнгэрийн  баримал олджээ.

Ангкор Ват дахин нээгдэв

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

1869 он  - Камбожийн Тонлесап нуурын орчимын ширэнгэн ойд  төөрч явсан Францын аялагч Анри Муо асар том сүмийн цогцолборыг олж харжээ.Ийнхүү эртний кхмерүүдийн урлагийн сувд болсон Ангкор Ват дэлхий нийтийн хүртээл болов. эхэлсэн байна.

Ангкорын 100 орчим сүм хийд нь IX-XIV зууны хооронд барьж байгуулсан Кхмерчүүдийн соёл иргэншилийн төв байжээ. Энэхүү Ангкор Ват- хот цогцолбор нь Вишна бурханд зориулж 1113-1150 онд барьсан Ангкор-Ват (Ангкор сүм) дараа нь 1177-1219 онд барьсан Ангкор-Тхом (Их нийслэл) хотуудаас бүрддэг. Эдгээр сүм хийдийг тухайн үед маш их хүч хөдөлмөр оюун ухаанаар “Газар дээр тэнгэрийн диваажин” байгуулах зорилгоор барьжээ.

Кxмерийн эзэнт гүрний үед орон сууц, захиргааны барилгуудыг модоор барьж байсан тул бороо, чийгэнд иддэгдэж өнөөг хүрч чадаагүй байна.Ангкор хот баруунаас зүүн үзүүр хүртэл 24 км, умардаас өмнөд зүг хүртэл 8 км том талбайг эзэлдэг хот цогцолбор юм. Энэ хотод 1 сая орчим хүн амьдарч байсан гэж судлаачид үздэг, гэтэл тэр үеийн Европ тивд 1 сая хүн амтай хотын сураг үгүй байсан гээд харьцуулан бодохоор үнэхээр том соёл иргэншил байсан нь тодорхой юм. Энэ хот сүмийн цогцолборыг XV зуунд буюу 1431 онд Сиамын цэргүүд эзлэж үнэт эдлэлийг тоносон бөгөөд хотын оршин суугчид бүгд дайжиж, сүм хийдүүд үйл ажиллагаагаа зогсоосон гэж түүхчид тайлбарладаг.

1863 оноос өнөөг хүртэл Ангкор Ват нь Камбожийн Төрийн далбаа, сүлд дээр дүрслэгдсэн байдаг.Ангкор Ват цогцолбор 1992 оны 12 сард ЮНЕСКО-гийн биет соёлын өвийн бүртгэлийн жагсаалтад оржээ.

Энэ өдөр түүхэнд

613 он- Найман сартай Константин Ромын эзэн хаан болжээ.

1517 он- I Селимийн удирдлага дор тулалдсан Оттоманы эзэнт гүрний цэргүүд Египетийн армийг бут ниргэв.

1863 он- Хаант Оросын харьяанд багтаж байсан Польш, Литва, Беларусьулсад “Нэгдүгээр сарын бослого” дэгдэв.

1890 он- АНУ-ын Охайо мужийн Колумбус хотноо Америкий уурхайчдын нэгдсэн холбоо байгуулагдав.

1898 он– Дэлхийн кино урлагийн суут найруулагч Сергей Эйзенштейн төржээ.  Түүний бүтээсэн “Хуягт онгоц Потемкин” кино нь  дэлхийн кино урлагийн суут бүтээлд тооцогддог.

1901 он– Их Британийн хатан хаан Виктория насан эцэслэсний дараа түүний хүү VII Эдуард хаан ширээнд суув.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

1905 он - Нэгдүгээр сарын эмгэнэлт хэрэг явдал Орост хувьсгалын эхлэлийг өдөөв. Хааны зургийг барьсан ажилчид чимээгүй жагсаж хаанд гуйлт хүргэхээр явж байжээ. Гүйцэтгэх чуулганыг нэн даруй хуралдуулж,улс төрийн хоригдлуудыг суллах, иргэний эрхийг өргөтгөх зэрэг шаардлага тавьсан ажилчдын жагсаалыг хар лам Георгий Гапон турхирч армийн галд оруулсан байна. Хүмүүс урдаас нь гал нээсэн арми ба араас нь турхиран шахсан хувьсгалчдын дунд учраа ололгүй явжээ. Гапон энэ цуст хэргийг өдөөсний дараа зугтан гадаадад гарсан байлаа. Уур хилэн нь бадарсан олон хүн дэлгүүр хоршоог тонон дээрэмдэж, цэрэг, цагдаа нарт халдсан байна. Энэ хэрэг явдлын дараа либерал сөрөг хүчин идэвхжиж, хувьсгалт байгууллагууд төрөн Оросын анхны хувьсгал эхэлжээ.

1963 он- Герман-Францын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах зорилготой Елисейн тунхаг батлагдав.

Брежневын амь насанд халдахаар оролджээ

1969 он - Л.И.Брежнев “Вкуково” нисэх буудалд сансрын нисгэгчдийг угтжээ. Сансрын нисгэгчид, төрийн тэргүүний суусан машины цуваа Москва хот руу ойртож явааг телевизээр шууд дамжуулж байлаа. Боровицкийн хаалгаар цуваа оронгуутшууд нэвтрvvлэг тасалдсан байна. Брежневийг буудсан сум шууд нэвтрvvлгийн камерийг золтой л оносонгvй. Эхний машин Кремль рvv орох үед хоёр дахь лимузиныг цагдаагийн хувцастай хvн буудсан байна.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

Зөвлөлтийн армийн бага дарга В.Ильин цэргийн ангиас хоёр макаров гар буу авч өвөөгөөсөө цагдаагийн шинель зээлжээ. Хэрэг явдал 5-6 секундэд л болж өнгөрсөн байна. В.Ильин удирдагчийг хоёрдахь машинд явсан гэж бодоод бууджээ.Тэрээр сансрын нисгэгч Леоновыг золтой л хөнөөсөнгүй. Харин энэ үеэр Аюулаас хамгаалахын хурандаа шархдаж, хоёр хүүхдийн эцэг жолооч амиа алджээ.

Баривчлагдсан Ильинийг сэтгэцийн гажигтай гэж тогтоон Казанийн галзуугийн эмнэлэгт “хорьжээ”. Тэнд 18 жилийг өнгөрөөсөн Ильиныг эмчлэгдсэн гэж үзээд 1990 оны эхээр сулласан байна.

1984 он- Apple компани Макинтош загвараа олон нийтэд танилцуулав.

Өнөөдөр дэлхийн түүхэнд: Нэгдүгээр сарын 22

1990 он - Роберт Таппан Моррис гэдэг компьютерын мэргэжилтэн цахим шуудангаар өөрөө үржин тардаг вирус зохиожээ. Вирус нэг хоногийн дотор Америкийн  хэдэн арван мянган компьютерт халдвар тараагаад дэлхийгээр “аялав”. Шүүх түүнд 400 цаг олон нийтийн тустай хөдөлмөр хийх ял оноож, 10000 доллараар торгосон байна.


URL:

Сэтгэгдэл бичих