Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд өглөө
МАХН-ын дарга Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд өгчээ. Н.Энхбаяр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг шүүхэд өгөх болсон шалтгаан нь нэр төрд нь халдсан гэх үндэслэлээр гэнэ. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Н.Энхбаяр өнгөрсөн сарын 23-нд Сүхбаатар дүүргийн шүүхэд гомдол гаргасан байна. Тэрбээр Ц.Нямдоржоос 100 сая төгрөг нэхэмжилжээ.
Улаанбаатар хэвлэх үйлдвэрийн асуудлаар Улсын мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх тасгийнхан эрүүгийн хэрэгт шалгаж байна хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр ор үндэслэлгүй мэдээлэл цацсан хэмээн Ц.Нямдоржийг буруутгаж байгаа аж. Тухайн үед буюу ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж хэвлэл мэдээллийн хэрэгслээр Н.Энхбаярт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаар мэдээлэл цацах үед огт шалгагдаагүй байсан гэнэ.
Э.ХҮРЭЛ
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
“ӨДРИЙН СОНИН”
URL: